Т.Батцогт: Асуудал нь стандартад биш, эрх баригчид хот гэдгийг ойлгоогүйд байгаа юм
Нийслэлийн Ардчилсан намын дарга, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой ярилцлаа.
-Та АН-ын Нийслэлийн намын даргаар томилогдсоноос хойш сар гаруй ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна. Улаанбаатарт Монголын хүн амын тал хувь нь байна. Улсын эдийн засгийн 70 хувийг эзэлж байгаа учраас Улаанбаатар хотын чиглэлээрх улс төрийн шийдлүүд сонирхолтой санагдаж байна?
-Би өмнө нь Баянзүрх дүүргийн АН-ын даргын албыг хашиж байсан. НИТХ-д хоёр удаа сонгогдсон. Нийслэлийн АН-ын дэд даргаар ажиллаж байсан. Энэ мэтээр нийслэлийн ажлыг хийж байсан. Тиймээс мэдээж намын бодлогод төвлөрч ажиллаж байна. Ямар төлөвлөгөө бодлого, түүнийг бодит болгоход чиглэсэн ямар мөрийн хөтөлбөртэй байх, ямар зохион байгуулалт хийх гэхчилэнгээр. АН 2012-2016 онд анх нийслэлд засагласнаас хойш МАН найман жил тасралтгүй засаглахдаа ямар түвшинд, ямар нөхцөл байдалд хүргэв. Нийслэлийн өнөөдрийн нөхцөл байдал хүнд байна шүү дээ.
Намууд хоорондоо бодлогоор өрсөлдөх ёстой. Түүнээс мөнгөөр ч юм уу, эсвэл эрх мэдэл, албан тушаал, бусад хүчин зүйлээр биш. Бодлого бол улстөрчдийн худлаа сайхан амлалт биш. Судлаачид, инженерүүд, мэргэжлийн мэргэшсэн хүмүүсийн судалгаа тооцоо дээр тулгуурлаж менежмент хийх ёстой.
Өнөөдрийн хотын дарга инженер биш, хуулийн чиглэлийн хүн гэж ойлгосон. Тэр хүн инженерүүдийн өмнүүр орж автозамын түгжрэлийн тухай асуудлыг ярих эрхгүй. Өөрөөр хэлбэл, тэр хүн хуульч болохоос судлаач, автозамын инженер биш. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд Автозамын удирдлагын төв дээр очиж инженерүүдийнхээ үгийг сонсох ёстой. Тэд тооцоо судалгаануудаа хийгээд өглөөний ачаалал хаанаас эхэлж байна. Хүн хамгийн их төвлөрч байгаа автобусны буудал хаана нь байна. Аль хэсэг нь төвийн аль хэсэгт хамгийн их ачаалал үүсгэж байна гэдгийг инженерүүд тооцоолж гаргадаг. Түүнээс ГХЯ-ны явган хүний замыг хаа гэж хэлэх эрх Хотын даргад байдаггүй.
Нийслэлийн АН Улаанбаатар хотод тулгамдаад байгаа асуудал болгон дээр бодлогын зөвлөл байгуулсан. Нийт 16 бодлогын зөвлөл гарсан. Жишээлбэл, түгжрэлийн асуудал хариуцсан бодлогын зөвлөл яг энэ чиглэлээр сургуулийг нь төгссөн, олон жил судалгаа хийсэн, ажилласан хүмүүсээс бүрдэж байгаа. Ингээд яг энэ чиглэлээрх судалгаа, бодлогын шийдлүүдийг гаргаж байна. Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлуудыг шийдэх энгийн хэрнээ олон шийдэл байна. Мэдээж бид метротой болох ёстой. Гэхдээ маргааш, нөгөөдөр яах вэ гэдэг өнөөдөр чухал байна. Гэтэл эрх баригчид маргааш өглөө босоод метротой болчих юм шиг төлөвлөөд, яриад байна. Бүх асуудалд ингэж хуумгай хандаж байна. Түүнчлэн утааны асуудлаарх бодлогын зөвлөл бий. Утааны асуудлыг судалдаг эрдэмтэн, судлаачид судалгаа, тооцооллыг боловсруулж байна. Тухайлбал, гэр хорооллын асуудлыг ахалж ажиллаж байгаа Нийслэлийн намын хорооны гишүүн Түмэнбаяр утаагүй шийдэл хэлэлцүүлгийг уржигдар өрнүүллээ. Уг хэлэлцүүлэгт олон эрдэмтэн ирсэн. Улаанбаатар хотын 200 янданг шийдэх олон шийдлийг тэр үеэр хэлж байна лээ. Энэ мэтээр АН бодлогоороо өрсөлдье гэж уриалж манлайлж байгаа.
Ер нь хотыг инженерүүд удирдана. Түүнээс захиргаадах аргаар удирдахгүй. Өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлууд, Хотын даргын гаргаж байгаа шийдвэрүүдийг харахад хэт хүч хэрэглэж шийдэж байна. ХЗДХ-ийн сайдынхаа сэтгэхүйгээс бууж ирээгүй байна. Хот гэдэг 50 хувь нь менежмент хийх аж ахуйн ажил байдаг. 50 хувь төрийн захиргаа үйлчилгээний ажил бий. Эрх баригчид хэтэрхий захиргааны аргаар ажиллаж байна. Тэдний шийдэл болохгүй, зогсооно, хорино, нураана, буулгана.
-Бүсчилж хөгжүүлснээр улс орны асуудлыг шийдэхэд түлхэц болно гэж зарим хүрээнд харж байх шиг байна. Та бүсчилсэн хөгжлийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Бүсчилж хөгжүүлэхгүй бол эдийн засгийн бодлого алдагдаж байна. Улаанбаатар руу төвлөрөл үүсээд байна. Гол нь тухайн бүс нутагт хүн амьдрахад хамгийн таатай орчин байх ёстой. Ингэхийн тулд яах ёстой вэ гэдэг бодлогоо зөв гаргах хэрэгтэй. Долоон бүсийг бүгдийг нь мал аж ахуй, газар тариалангийн бүс болгож болохгүй. Бүсчилж хуваахын тулд эдийн засгийн онцлогуудыг нь гаргах ёстой. Түүнээс 2024 оны сонгуульд ялахын тулд ингэж хуваавал болох юм байна гэдэг бүсчлэл биш. Тэр бол луйвар.
-Гэхдээ бүсчилсэн хөгжил нь өнөөдөр Улаанбаатар хотын толгойны өвчин болчихоод байгаа түгжрэл бөөгнөрлийг бууруулах том гарц юм биш үү?
-Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд нийтээрээ хамгийн их хүн төвлөрүүлэх дээр анхаарлаа хандуулдаг. Тэгж эдийн засгийн хувьд төвлөрлийг бий болгодог. Гол нь тооцооллуудаа зөв хийж, оновчтой бодлоготой байх ёстой.
Бусад улс оронд би хэрвээ хотын дарга байсан бол орон нутгаас ирж байгаа хүмүүсийг авах ёстой. Учир нь миний удирдаж байгаа хотын сургууль цэцэрлэг, эрүүл мэнд, соёл харилцаа, хөгжил бүгд таатай учраас хүн ам бөөгнөрч байна. Хүн амьдрахад таатай байна шүү дээ. Хамгийн гол нь хотын дарга нар ийм таатай орчныг бий болгож, хотын хүн ам татахын төлөө зүтгэх ёстой. Манайд харин эсрэгээрээ.
-Асуудал нь юундаа байна вэ. Бодлогын гарц шийдэл нь юу вэ. Стандарт уу?
-Улаанбаатар хот анх удаа Хотын стандарт гэдэг шинэ алба нээсэн. Үүнийгээ дагаад хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх 10 гаруй төрлийн стандарт бий. Явган хүний болон автомашины зам ямар стандарттай байх ёстой вэ гэдгийг бүгдийг нь стандартжуулчихсан. Гэхдээ менежментээ хийж чадахгүй байгаа юм.
Хотын асуудал нь стандартад биш, өнөөдрийн эрх баригчид хот гэдгийг ойлгоогүйд байгаа юм. Нийслэл, хот хоёр тусдаа зүйл. Монгол Улсын Үндсэн хууль дээр ч байгаа. Хот гэдэг нь нийтийн аж ахуй чиглэл рүүгээ байх ёстой. Өөрөөр хэлбэл, автозамын түгжрэл, хог, гэрэлтүүлэг, явган болон автозам, камержуулалт, ногоон байгууламж, тоглоомын талбай зэрэг нийтийн аж ахуй.
Нийслэлийн засаг дарга, Хотын захирагч хоёр тусдаа ойлголт. Нийслэлийн засаг дарга илүү захиргааны чиглэлтэй. Тодруулбал, хурал тогтоол шийдвэр, төрийн үйлчилгээ чиглэл рүүгээ, Иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх.
Харин хотын дарга нь аж ахуйн ажил. Үүнийг ойлгоогүй. Одоогийн бүтэц нь Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Хотын захирагч гэж явж байгаа. Хотын захирагч гэдэг бол олон улсын жишгээр ард түмнээсээ сонгогддог хүнийг хэлдэг. Хотын иргэдийн саналыг авч сонгогддог. “Би таныг ийм сайхан аюулгүй хотод амьдруулна. Тэгэхийн тулд замыг түгжрэлгүй байлгана. Гэрэлтүүлэгтэй, ногоон байгууламж, явган хүний замтай, үерт автахгүй. Дэлбэрэлтэд өртөхгүй. Таныг айх аюулгүй байлгана” гэдэг Хотын захирагчийн ажил. Тиймээс иргэдээс санал авч сонгогдож байгаа юм. Х.Нямбаатарыг, Д.Сумъяабазарыг хэнийг нь ч хотын иргэд сонгоогүй. Тиймээс тэд өөрсдийгөө сонгосон хүний төлөө ажиллаж байна.
МАН-ынхан үүнийгээ өнөөдрийг хүртэл ойлгоогүй байна. Эсрэгээрээ хот нийтийн аж ахуй дээрээ Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба гэдэг доод шатны бүтцийг бий болгочихсон. Хотыг авч явахад энэ хүний төсөв, эрх мэдэл нь хүрэхгүй. Адил статустай байх ёстой. Сонгогддог хүн байх ёстой. Нэг нь захиргаа, нөгөөх нь төрийн үйлчилгээний ажил байх учиртай. Энэ байхгүй учраас доголдоод, орхигдчихсон байгаа юм. Эрх баригч хот гэдгийг өнөөдрийг хүртэл ойлгохгүйн гайг бүгд хүртэж байна.
Р.ХИШИГЖАРГАЛ
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [122.201.31.50] 2024-01-29 09:02:32
Зүгээр л ойлгоогүй юмуу, эсвэл санаатайгаар ойлгоогүй юмуу? Албан үүрэг, хариуцлага ярьж байхад энэ нэг л гоомой сонсогдож байна. Ганц халаглах юм бол ерөөсөө Монгол дундаж хүний стандарт бус, хэт чөлөөт сэтгэлгээ юм. Юу ч хийсэн зөвшөөрөгддөг. Яг ийм хөрсөн дээр авилга, хээл хахуул, хулгай цэцэглэсэн. Үүний үр дүн нь хот төлөвлөлт. Өнөөдөр энэ асуудлын хариуцлагыг хүлээх бүхэл бүтэн хүний арми, бүлэглэл байна. Үр дүн, хохирол тодорхой байна. Гэвч хариуцлага нэхэж, шийтгэл оноож буй нэг ч тохиолдол байхгүй байсаар байна. Эрх баригчид хамгийн тодорхой болсон хэрэг, гардуулсан авилга, албан тушаалын хэрэг шүүх гээд 6-10 жилийг үзэж байна. Ядаж ганцыг шүү. Жастын гэх Эрдэнэтийн 51 хувийн хэрэг юу боллоо? Хөгжлийн банкны гэх сүр дуулиантай хэрэг юу боллоо? Одоо нүүрсний хэрэг юун дээрээ явж байна? Хаянхярваа гардуулаад 40 саяар торгоод л өнгөрсөн. Батдөлийн хэрэг бараг мартагдлаа. Яллагдсан нэг хулгайчийг гаргаж ирээд үзүүл дээ? Ялласан л гэдэг. Яллагдагч байхгүй хэргүүд л үлдэж байна.
Зочин [122.201.31.50] 2024-01-29 09:13:10
Энэ чинь яг ямар учиртай вэ? Одоо энэ 60 тн цистернийн дэлбэрэлтийн хэрэг бас л хариуцах эзэнгүй замхраад өнгөрөх нь. Ослыг санаатайгаар нөхцөлдүүлсэн нь засгийн газрын харъяалалтай машин, гол буруутан Дашваанжилын жолооч. Гэтэл энэ хоёр хүнийг суллачихсан, дээрээс нь хэргийн эзнийг замхруулах шувуу нисэлдээд эхлэсэн. Энэ нь явж явж тээврийн осол. Гэтэл хөрсний гулгалт, газар хөдлөлт, терорист халдлага болоход юу болох вэ? Дахиад 60 тонн танк биш бүр 100 тонн бензинтэй ШТС орон сууцны яг дунд дэлбэрвэл яахуу? 10-р хорооллын МТ, 3-р эмнэлгийн Жаст, Андуудын Содмонгол гээл явна шүү дээ. Дэлбэрсэн хойно нь хариуцах эзэнгүй л суух уу? Улаанбаатарт газар хөдлөхөд хүн амын тал нь аюулд ороход бэлэн. Гэтэл энэ нь нийт хүн амын 25 хувь шүү дээ. Ийм хэмжээний хохирол хүлээхэд бэлэн үү?
Зочин [59.153.115.146] 2024-01-28 12:43:26
За чи битгий хуц ард иргэд улс оронд чи муу юугаар гийгүүлсиын цаг мөч бүхэнд хэрүүл хийж байдаг хулгайч худалч зальтай итгээд чи бүү донгос ХАРИН ЧИ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ЮУ ХИЙСЭН ГУЙЛАГЧИН БЭ ХЭРҮҮЛИЙН БУЗАР Л БОЛГОСОН БАЙХ ШҮҮ
Бид мартахгүй [103.57.93.236] 2024-01-28 10:24:59
Энэ чацга бас юу гээд хуцаад байнаа.сандалтай зууралдаад өнгөрүүлсэн жилүүдийг чинь мартаагүй шүү
Зочин [66.181.187.182] 2024-01-27 20:51:29
Tegsh sondgoigoor yavuulahiig eserguutseed baisan durak. Tegeed bur teg zogsolt hiih yu uu durak aa
Зочин [202.126.88.110] 2024-01-27 19:24:03
Холоо очиж хуц юм болгоныг битгий улс төржүүл
Зочин [139.5.217.153] 2024-01-27 12:37:44
Зөв өө. Хот гэдэг айлын гол амин зүйлс бол Инженерийн шийдэл . Барилга зам шугам сүлжээ цахилгаан хангамж эд бүгд инженер хүний хийдэг ажил. Нам дагсан цүнх цув баригч нөхдийн кармандаа оймсондоо чихсэн мөнгийг үйлдвэрлэгч бус.