Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын албан тушаалтан “Б” нар нь шаардлага хангаагүй ААН-ийг тендерт шалгаруулж,бусдад давуу байдал бий болгожээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 22-28-ны хооронд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 80 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 801 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
БЗД-ийн ...-р хорооны Засаг дарга “Т” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
Ховд аймгийн Буянт сумын удирдах албан тушаалтан “Ц” нь “өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх;
“Н” нь Жижиг дунд үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалтан “Б” нар нь шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийг тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлэн бусдад давуу байдал бий болгосон гэх;
Хан-Уул дүүргийн ...-р хорооны Засаг дарга “С” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын удирдах албан тушаалтан “А” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
“Э” нь Шинжлэх ухаан, технологийн сангийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх хэргүүдийг прокурорт шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл
Иргэн [59.153.115.171] 2024-01-29 18:30:13
Говь-Алтай АН засаглаж байгаа шүү
Зочин [66.181.177.253] 2024-01-29 17:30:51
МАН ын өлөн хулгайчдын сурсан ажлын нэг гэж
Зочин [202.126.91.35] 2024-01-29 17:09:21
Боловсролын яамны төсөл сонгон шалгаруулалт хийдэг их дээд сургуулиас бүрдсэн хэсэг хүмүүс хоорондоо ашиг сонирхолын зөрчилтэй авлига авдаг ч байж магадгүй байна. ШАлгах хэрэгтэй.
Зочин [66.181.180.248] 2024-01-29 15:17:39
Хогийн ш дээ сонгууль хурдан болоосой
Зочин [202.9.46.200] 2024-01-29 14:45:19
Новшнууд. Хаа сайгүй луйварчид. Сонгууль хурдан болоосой