Жолооны эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол орон нутагт их гарчээ
Улсын хэмжээнд 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчил 1156 гарчээ. Үүнээс 675 иргэнд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Тодруулбал, дээрх иргэдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 585 хүнийг 400.000 төгрөгөөр торгосон бол 193 хүнийг 7-30 хоногоор баривчилсан байна.
Харин өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу эрхээ хасуулсан байсан 167 иргэн дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон асуудлыг эрүүгийн журмаар шалгуулахаар болжээ. Жолооны эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдлын 77.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.72] 2024-01-31 20:14:09
Huuli dendvv sul bolohoor duraaraa hodolgoond oroltsono
Зочин [43.242.243.194] 2024-01-31 10:47:56
Uhamsar ni yachihsan humuus yum be de huwi hunii uuriinh aash awir bdag bh da arhi uuhgui bol uheh gd hetsuuddeg yum bh da uuruu ch hund ch gai bolno
Согтуу толгой [46.135.5.108] 2024-01-31 05:08:59
согтуу шолооч нарын ачаар улсад 90тэрбум төсөв ордог. Гэхдээ тэр их мөнгө нь зангиатай хулгайчуудын хармаанд ордог.
Зочин [122.201.31.67] 2024-01-31 18:43:09
Хохино
Зочин [66.181.181.249] 2024-01-30 22:29:21
hodooo arhi uusan joloochid ih yvdgiim bna leeee
Zochin [59.153.86.79] 2024-01-30 17:05:52
Hohino shu de
Зочин [207.96.54.237] 2024-02-02 01:39:31
chinii huuhduud bas dairuulna tedend hohino