Наадмын маргааш намар гэдэг шиг цагаан сарын дараа хахир хавар

Aдмин / Нийгэм

Нүүдэлчдийн шинэ жилийн баяр хаврын улирал мөдхөн ирэх нь. Цаг цагаар нь нэг цадна цагаан сараар нэг цадна гэгчээр өр шир тавин байж өрхийнхөө хэмжээнд баяраа тэмдэглэж дархалсан хямралын чуулганд өртөх гэж байна уу. Төрөөс тэтгэсэн хувьцааны ашиг гэх 100-70 мянган төгрөг аманд ч үгүй хамарт ч үгүй л дээ. Зах зээл рүү оновчгүй баахан бэлэг мөнгө зугтахад өнөөх инфляц л утгаараа үйлдвэрлэгдэж байна гэсэн үг. Уг нь бид бүтээж үйлдвэрлэж л санхүүгийн хямрал, өрийн сүлжээнээс суллагдах учиртай. Гэвч бодит байдал популист амлалт хоёр зөрдгөөс асуудал улам л хүндэрсээр байна. Хавсраг салхитай, хамгаа үрсэн өрхийн төсөв өр ширээ хэрхэхээ мэдэхгүй ч амны билгээс ашдын билэг хэмээн хэлэлцэж ирээдүйгээ гэгээлгээр харах дархлаагаа алдчихаагүй Монгол түмнийг төрийн сүлд өршөөх болтугай.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.30] 2024-02-13 23:01:55

Орос зураг л байна кк

Зураач байхгүй болсон биздээ? [66.181.181.73] 2024-02-14 02:07:55

Монголд хошин зураг зурдаг зураач бараг АЛГА болчихсондоо. Хуучин "Тоншуул" сэтгүүл байдаг байсан. 1994 оноос гарахаа больсон. Тэгээд л хошин зургийн жанр унтарсан.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.