Сар шинийн баяраар нийслэлээс 66670 автомашин хөдөө орон нутгийг зорьжээ

Aдмин / Орон нутаг

Сар шинийн баярыг тохиолдуулан иргэд орон нутаг руу олноор зорчсон. Нийслэлээс хэчнээн тээврийн хэрэгсэл орон нутгийг зорьсон талаар ЗТХЯ-наас тодруулахад,

Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хотыг тойрсон цахим төлбөр авах зургаан цэгээр буюу товчоодоор нийт 66670 авто машин хөдөө орон нутгийг зорьжээ. Хот тойрсон Төлбөр авах цэг цахим болсноор товчоогоор нэвтрэх нэг тээврийн хэрэгсэл хоёр секундэд нэвтэрч байна.

Харин шинийн 3, 4-нд буюу 2024 оны хоёрдугаар сарын 12,13-нд нийслэл хотыг зорих автомашины эрчим нэмэгдсэн хэдий ч цахим товчоодод төлбөр хураамж авахтай холбоотой дараалал үүсэхгүй. Иймд жолооч нар эгнээ байраа солих, бусдын урдуур дайрах зэрэг үйлдэл гаргалгүй, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан соёлтой зорчихыг анхааруулав.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.