Сураггүй алга болсон малчин хосын нэгийг эсэн мэнд, нөгөөгийнх нь цогцсыг олжээ

Aдмин / Орон нутаг

Ховд аймаг, Алтай сумын Барлаг багийн "Хөх дэл" гэдэг газар 02.16-ны өдрийн 20:00 цагийн орчим малчин М, О нар гэрлүүгээ малаа тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.17-ны өдрийн 23:00 цагт аймгийн онцгой хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн хоёр малчныг эрэн хайх ажиллагааг 02.18-ны өдрийн 00:00 цагт зохион байгуулж, 02.18-ны өдрийн 10:40 цагт нөхөр 53 настай иргэнийг гэрээс нь 9 км зайнаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Түүний эхнэр, 50 настай, эмэгтэйн цогцсыг мөн өдрийн 19:40 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5 км зайнаас олж, Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн цагдаад шилжүүлэн өгсөн байна.

Ойрын хоногуудад говь, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байх тул, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

Төгөлдөр [103.57.95.39] 2024-02-19 23:08:21

1000000000000000000000000000000000000

Төгөлдөр [103.57.95.39] 2024-02-19 23:40:59

1


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.