Ходоодны хавдрын 89 хувь нь хеликобактериас үүсэлтэй
Доктор /Ph.D/, профессор З.Баттогтох
1970-аад оны үед ходоодны хавдрыг халуун ногоотой хоол их идэх, ходоодны хүчил ихсэлтээс болдог гэдэг байв. Харин 1982 онд Австралийн хоёр эрдэмтэн (Робен, Маршал, микробиологич) анх лабораторийн туршилтыг удаа дараа хийж сүүлд нь өөрийн бие дээр туршсанаар нээн илрүүлсэн байдаг. Энэ судалгааны ажлаараа 2005 онд Нобелийн шагнал хүртсэн түүхтэй.
Туршилтад орохоосоо өмнө ходоодоо дурандуулаад, лабораторид ургуулсан бактеритай хоол бэлтгэн иджээ. Тэд нэг жилийн дараа өөрчлөлт гарах байх гэж төсөөлсөн боловч бактери хоол идсэнээс хойш гурав дахь хоног дээр дотор нь муухайрч бөөлжиж эхэлсэн байна. Найм хоногийн дараа дуран оношилгоонд ороход аль хэдийн үрэвсэл улайлт үүсч, хеликобактери колони хэлбэрээр буй болсон байжээ. Ингээд 14 хоногийн дараа антибиотик ууж үрэвслээ дарсан байна. Бас нэг зүйл ажиглагдсан нь антибиотик эм уусны дараа тухайн хүний биед эсрэг биет үүсэж дархлаа тогтоогүй байв. Энэ тохиолдол нь хурц үрэвслийг дардаг өөрийн гэсэн дархлааны систем хүний биед байдаг гэж хэлж болохоор байжээ.
Бактери нь зууван утсан хэлбэртэй хөдөлгөөнт байдалтай. Хеликобактери нь ходоодны шарх үүсгэх цаашлаад эмчлэхгүй удвал хавдартай болох эрсдэлийг дагуулдаг байна. Байнга бактеритай байх нь ходоодыг архаг үрэвсэл, шархтай болгодог. Архагшсан энэ үрэвсэл нь яваандаа ходоод хатингаршиж, ходоодны давхарга нь эсийн өөрчлөлтөд орж хавдар үүсэх эрсдэлд хүрч байгаа юм. Эсийн өөрчлөлтөд орж байна гэдэг нь хавдрын өмнөх үе шат гэсэн үг. 12 хуруу гэдэсний үрэвсэл шархлаа нь өөрөө хавдар болох эрсдэл бага. Харин ходоодны энэ бактериас үүдэлтэйгээр хавдар болох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Мөн ходоодны дотор талын хальсан эсүүдийн лимфийн хавдар болох эрсдэлтэй. Ер нь ходоодны хавдрын 89 хувь нь хеликобактериас үүсэлтэй гэж үздэг байна. Ходоодны хавдар нь бүх хавдруудтай харьцуулахад дэлхийд 5.5 хувийг эзэлж байна. Хеликобактери нь цорын ганц хавдар үүсгэдэг бактери гэдгийг судалгаагаар тогтоожээ.
Хеликобактерийн хурц үрэвсэл нь эмчилгээ авах нь сайн ба биеийн өөрийн дархлаа нь бас бактерийг устгах тохиолдол байдаг.
Амьдралын буруу хэв маяг, зуршлаас үүдэн маш олон төрлийн өвчний эх үүсвэр тавигддаг. Хавдрыг ихэвчлэн удам дамждаг гэх яриа хүмүүсийн дунд бий. Гэвч бодит байдал дээр хавдар үүсэх шалтгааны 70-95 хувь нь хүний өөрийнх нь амьдралын хэв маяг, амьдарч буй орчин нөхцөлөөс шалтгаалдаг. Амьдралын хэв маяг гэдэгт хорт зуршлууд болох архи тамхины хэрэглээ, хувийн ариун цэвэр хангалтгүй байх, мөн мах, сүү чихрийн зохисгүй хэрэглээ зэрэг маш олон хүчин зүйлээс шалтгаалан хавдар үүсдэг.
Хүмүүсийн тэр бүр мэддэггүй нэг зүйл бол архаг үрэвслээс үүдэлтэй хавдрын тохиолдлууд юм. Олон улсын хавдар судлалын төвөөс гаргасан судалгаагаар нийт хавдрын тохиолдлын 18-20 хувь нь архаг үрэвслээс үүдэлтэй болохыг тогтоосон. Дээр дурдсан хеликобактери нь ходоодны үрэвсэл шарх үүсгэхээс гадна ходоодны хавдар үүсгэх том шалтгааны нэг болдог. 2003 онд хийсэн судалгаанд хавдартай хүмүүсийн 74 хувь нь бовинликимэй вирусээр халдварлагдсан байсан ба хеликобактериас үүдэлтэй хавдрууд мөн зонхилж байжээ.
Монголчууд бид хувийн ариун цэвэр сахих тал дээр дутуу дулимаг байгаа нь хеликобактерийн өвчлөл багасахгүй байгаа гол шалтгаан болж байна. Жишээлбэл, хүүхдээ амаараа хооллодог, гадуур ундаа усыг ам дамжуулан уудаг, гэр бүлийн гишүүдийн хоол цайны аяга халбага тусдаа биш гэх мэт амьдралын хэв маягийн зуршлууд байна.
Хеликобактериас хэрхэн сэргийлэх вэ:
♦ Хувийн ариун цэврийг дээд зэргээр сахих. Гэр бүлийн гишүүд хоол, цайны аяга, таваг, халбага, сэрээ, савх зэргийг тус тусдаа ашиглах
♦ Гарын ариун цэврийг сахих (гарын алчуурыг тус тусдаа бэлтгэж ашиглах)
♦ Шүдээ тогтмол эрүүл байлгахад анхаарах (энэ зөвхөн Хелико биш бусад олон өвчнөөс сэргийлэхэд тустай)
♦ Халдвартай байж болзошгүй гэр бүлийн гишүүд нэн яаралтай шинжилгээнд хамрагдах нь зүйтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:25
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:25
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.