Их Британид хууль тогтоогчдыг эсэргүүцсэн жагсаал боллоо
“Геноцидыг дэмжигчид”, “Гар чинь цустай байна” зэрэг цочирдом үгтэй самбар барьсан жагсагчид Лондон хотын гудамжаар алхаж эсэргүүцлээ илэрхийллээ. Их Британийн Засгийн газар Израйл болон Палестины Хамастай хийж буй мөргөлдөөнд Израилийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн шийдвэр гаргасныг буруутгаж зарим иргэд 10 минутын турш ийн хашгирч эсэргүүцэж байлаа. Тэдний олонх нь “Парламент болон хууль тогтоогчид лалын шашныг эсэргүүцэгчид, ялгаварлан гадуурхагчид” хэмээн шүүмжилж байгаа юм.
Өнгөрсөн аравдугаар сард эхэлсэн ХАМАС-ын асуудалд байр сууриа илэрхийлж “Ройтерс” агентлагт ярилцлага өгсөн Британийн 10 гаруй өндөр албан тушаалтан өөрсдийг нь заналхийлэх, доромжлон гутаах үйлдэл хэрээс хэтэрч байна хэмээн ярьсан байна.
Ерөнхий сайд Риши Сунак бүх талуудыг тайван хандахыг уриалсан бөгөөд ирэх долоо хоногоос хууль тогтоогч, засгийн газрын гишүүдийн аюулгүй бадлын асуудлыг онцгойлон нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа ярьжээ.
Олон нийтээс ирж буй сөрөг довтолгоо, сүрдүүлэг зэрэгт өртсөн хууль тогтоогчдын зарим нь дараагийн сонгуульд өрсөлдөхгүй байхаа мэдэгдээд гол шалтгаан нь эл асуудал болохыг ярьжээ.
Сэтгэгдэл
Зочин [123.136.150.154] 2024-02-29 13:08:13
1zqjct'"(){}<x>:/1zqjct;9
1zqjct'"(){}<x>:/1zqjct;9 [123.136.150.154] 2024-02-29 13:08:13
Зочин [1zqjct'"(){}<x>:/1zqjct;9] 2024-02-29 13:08:12
Бидний ухаан хүрэхгүй. [66.181.160.42] 2024-02-29 11:31:40
Их британийн улс төрчид буюу парламентын гишүүд нь их янаг аа, янаг. Палестиныг хамгаалаад байгаа юм шиг мөртлөө хойгуур нь Израйлыг дэмжээд л. Шал новшийн хүмүүс гэж англичуудыг хэлдэг юм ш дээ.