Намуудын жагсаалтад орох ханш дөрвөн тэрбум төгрөг гэв үү
УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирлээ. Энэ жилийн сонгууль бүх талаараа өөр арга барилаар явагдана. Учир нь Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль зэрэг төрийг төвхнүүлэх эрх зүйн систем бүхэлдээ өөрчлөгдсөн. Юун түрүүнд УИХ-ын 126 гишүүнийг иргэд, улс төрийн намууд гаргаж ирнэ. Ингэхдээ 76 гишүүнийг нь тойргоос ард түмэн сонгоно. Харин улс төрийн намууд үлдсэн 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргачлалаар гаргаад ирнэ.
Гол нь сонгууль яаж явагдах вэ. Тойргийн хувьд бүсчилсэн системээр гэж байгаа. Нэг бүсээс 3-10 хүн гарч ирэхээр хуульчилсан. Тэр утгаараа горилогчид аль хэдийнэ бүс бүс рүүгээ очиж, сонгогчдодоо таалагдах ажлаа эхлүүлчихсэн. Харин намын жагсаалтаар орох хүмүүсийн хувьд хамгийн чухал нь мөнгө болсон уу гэлтэй. Томсгосон тойрогт нэр дэвшиж ялахын тулд улстөрчдийн хувьд ч, намын хувьд ч асар их мөнгө, санхүүжилт босгох шаардлагатай. Тиймээс өмнөх шигээ 100, 500 сая төгрөг өгөөд намын жагсаалтад орно гэж горьдолтгүй ажээ. Намын жагсаалтын ханш зөвхөн өнөөдөр яригдаж байгаа шинэ сэдэв огт биш.
Он гарахаас ч өмнө зарим улс төрийн намууд ханшаа тогтоогоод эхэлчихсэнийг мэдэхгүй хүн гэж байхгүй. Тухайлбал, ХҮН намын жагсаалтын хоёрт бичигдэх ханш зургаан тэрбум төгрөгөөс эхэлж байгааг улс төрийн хүрээнд ил тод ярих болж.
Тус намын хувьд энэ сонгуулиар УИХ-ын ганц суудлаа нэлээд өсгөх боломжтой гэдэг. Тэр утгаараа намын жагсаалтын 1-5-д бичигдэх ханш багадаа дөрвөн тэрбум төгрөг байхаар байна. УИХ-д нэг суудалтай ХҮН намын ханш ийм байхад нөгөө хоёр том намын хувьд ямар ханштай гэдэг нь тодорхой биз. Сонгуулиар манай нам хэд орчим хувийн санал авах уу, түүнийгээ хувь тэнцүүлсэн байдлаар бодоход намаасаа тэд орчим хүн УИХ-д суулгах нь гэдэг тооцооллоо энэ хоёр том нам хэдийнэ хийчихсэн байгаа.
Улс төрийн хүрээнд болон судлаачдын хэлж байгаагаар энэ сонгуульд МАН-ын жагсаалтын эхний 20-д бичигдсэн улстөрчдөд УИХ-д суух магадлал өндөр байгаа аж. Харин АН-ын хувьд 10 суудал. Бусад намуудын хувьд үлдсэн 18 суудлыг хувааж орж ирэх бололтой гэнэ. Тэгэхээр ХҮН намын жагсаалтын хоёрт бичигдэх ханш зургаан тэрбум юм бол МАН-ын хоёрт бичигдэх ханш 20-30 тэрбум байж мэдэх нь.
Хоёроос хойшоо буюу 5-10 дугаар байр бол 10-15 тэрбум, 10-20 дугаар байрт бичигдэх бол 4-10 тэрбум гэх мэт жагсаалт нь 40 хүртлээ үнэ ханш нь өөр өөр байх бололтой. АН-ын хувьд жагсаалтын хоёрт бичигдэх ханш нь 15-20 тэрбум төгрөг гэх.
Мөн түүнээс хойш жагсаалтын тоо нэмэгдэх тусам үнэ ханш нь багасах эдийн засгийн тооцоолол харагдаж байна. Тэгэхээр энэ удаагийн сонгуулиар улстөрчид намын жагсаалтад орох бол дундаж доод ханш дөрвөн тэрбум төгрөгөөс эхлэхээр байгаа юм. Улс төрийн хүрээнд яригдаж байгаа энэхүү ханшийн мэдээлэл үнэн бол 4-10 тэрбум төгрөгтэй байхад л аль нэг улс төрийн намын жагсаалтын эхний 10-т бичигдэх боломжтой ажээ.
Э.МӨНХТҮВШИН
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Okeygorandom https://www.google.com/ [91.121.91.91] 2024-03-04 00:53:59
Okeygorandom https://www.google.com/
зочин [103.57.94.90] 2024-03-03 10:33:22
МАН -ын эхний 10 хүнд өгөх мөнгө байхгүй хүмүүс болно Тийшээ ханрахнээ Одоо УИХ -д очоод ашиггүй баймаар: Эсвэл авлигачид олонхи болж төр эргүүлэх бодлого мөнгөөр явах эрсдэл байна Бүх намын эхний жагсаалтуудыг хүнтэй нь худалдан авах вариант байна даа Түмэн олон нүдтэй Гэхдээ намуудын нэрний цаана хэний хүн байхав гэдэг харанхуй үлдлээ
Зочин [103.212.116.12] 2024-03-02 08:25:06
Эмнэлэг нь өвчтөнүүдээр дүүрэн, иргэд нь зээлээр дүүрэн, төр нь хулгайчдаар дүүрэн, зам нь түгжрэлээр дүүрэн, энэ улсад ямар ч амьдрал ирээдүй алга байна.
Vladimir Larin [37.19.217.99] 2024-03-02 07:18:27
Уважаемые, коллеги! Предлагаю Вам рассмотреть коммерческое предложение по доставке Ваших деловых партнёров, коллег и работников в страны Евросоюза. Готовы рассмотреть любые заявки на транспортное обслуживание в Калининградском регионе, СЗФО, по России и странам ЕС. Калининград - Гданьск от 25,000? Калининград - Варшава от 35,000? Калининград - Вильнюс от 30,000? Любая форма оплата, работаем официально по договору. Для Вас мы работаем и принимаем заявки 24/7. Нашими услугами на рынке пользуются более 13 лет. Конфиденциальность сохраняется. Буду рад сотрудничеству! С уважением к Вам и Вашему бизнесу, https://taplink.cc/royaltransfer.ru Kind Regards, Vladimir Larin Head of “Royal Rent” office Universitetskaya str., 2g +7(921)710-32-42 +7(4012)52-32-42 https://www.rr39.ru info@rr39.ru
Положительный отзыв [37.19.217.99] 2024-03-02 07:18:27
Мы предлагаем услуги по написание и размещение положительных отзывов про Вас в интернете!!! Работаем с самыми популярными площадками: yandex.ru, google.ru, zoon.ru, yell.ru, otzyvru.com, ru.otzyv.com, 2gis.ru, hh.ru, pravda-sotrudnikov, spr.ru и многик другие. Сайт https://otzyvtop.creatium.site/ Тел. 985-882-26-76 E-mail otzyv.top10@gmail.com
Павел Кузнецов [37.19.217.99] 2024-03-01 23:39:06
Добрый день! Наша фирма ООО «ПТО ПРОМКОМПЛЕКТ» на постоянной основе закупает по высоким расценкам новое и Б/У оборудование: • Невостребованные складские остатки, неликвиды; • Промышленное оборудование; • Станки; • Буровое оборудование; • Инструмент; • Подшипники, запчасти, агрегаты, узлы, БеЛаз, ДЭК, ЭКГ, ДЗ98, МтБЛ,(у) (новое и б/у); • Деловой металлопрокат, трубопроводную арматуру, трубу, и тд.; • Электрооборудование, электродвигателя, генераторы (новые и б/у) и тд.; • твердосплавы, ВК, ТК, долото, бур.головки и пр. (новое, б/у, лицензия); • Трансформаторы, трансформаторное масло (новое и б/у); • Радиодетали, АТС, платы, измерительные приборы производства СССР; • Труба, трубопроводная арматура, труба нержавеющая, теплообменники, слюда; • Б/У задвижки, редуктора, насосы; • Картриджи для принтеров новые оригинал; • Оргтехника для офисов и складов можно и б/у. Полный пакет документов, лицензии, допуски. Предоплата 100%, договора, вывоз ТМЦ за счет покупателя. Предложения присылайте на ватсап +7 (980) 525-83-55 (Ватсап), +7 (980) 393-70-02 (Ватсап) или на почту a4443@yandex.ru Моментальное рассмотрение и выезд к хранению ТМЦ.
4 тэрбумын хариуд юү хийж өгөх ёстой бол оо? [103.212.117.9] 2024-03-01 23:00:39
Тэгээд нэр дэвшигч 4 тэрбумаа элдэв эх үүсвэрээс, ө.х. янз бүрийн хувь хүн, компани, баячууд, намуудаар спонсордуулна. Тэгээд л хэрэв сонгогдвол спонсоруудаас авсан өрөө нөхөн төлөх болно. Ингээд л тэднийхаа "буян"-ыг ирэх 4 жил эргүүлж хариулах, хүүтэй хариулах болнодоо. Кх!
зочин [202.9.46.168] 2024-03-01 15:40:54
зулбасаг хүн нам 4 тэрбум бол манай нам 40 тэрбум болго чадахгүй юм биш
Zochin [77.119.162.200] 2024-03-01 14:50:23
Odoo bur uur utgaaraa awilgalaa hugjuuleed yawdag bolsonuu? Buur zagaandaa garch baih shiwdee. Ene Mongol gedeg uls baihgui boloh ndee
зочин [202.72.245.121] 2024-03-01 12:17:51
мөнгөнөөс өөрийг бодох, сэтгэх, ажиллах чадвараа алдсан, төр, нам хөөрхий дөө. Монголын минь ирээдүй улам л бүрхэг болоод байна даа.
Зочин [66.181.176.129] 2024-03-01 14:27:54
Мөнгөнөөс өөрийг бодохгүй болсон эрх баригчид ард түмэн хөөрхий дөө