Баялгийн санд падлийгүй стратегийн ордууд буюу “савнаасаа холдсон сааль”

Aдмин / Нүүр

“Эрдэнэс Монгол” компанийг анх байгуулсан шалтгаан болох Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийг төлөөлөх үүргээ биелүүлж чадаж байна уу. Ер нь энэ компанийн дамжуулж ямар ямар ордоос Баялгийн санд орлог төвлөрөх вэ. Энэ маш бүрхэг харагдаж байна. Уг нь “Эрдэнэс монгол”-ын мэдэлд Монгол Улсын стратегийн ач холбогдолтой ордууд бүгд байх ёстой. УИХ-ын “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай"

2007 оны 27 дугаар тогтоолоор 15 ордыг стратегийн ач холбогдолтой гэж үзсэн.
1. Тавантолгойн чулуун нүүрсний орд
2. Нарийнсухайтын нүүрсний орд
3. Багануурын хүрэн нүүрсний орд
4. Шивээ Овоогийн хүрэн нүүрсний орд
5. Мардайн ураны орд
6. Дорнодын ураны орд
7. Гурванбулагийн ураны орд
8. Төмөртэйн төмрийн хүдрийн орд
9. Оюу толгойн зэс, алтны орд
10. Цагаан суврагын зэс, молиб­дений орд
11. Эрдэнэтийн зэс, молибдений орд
12. Бүрэнхааны фосфоритын орд
13. Бороогийн алтны орд
14. Төмөртэйн овооны цайр, хар тугалганы орд
15. Асгатын мөнгөний орд

Өдгөө “Эрдэнэс Монгол” компани эдгээр 15 ордоос Эрдэнэтийн зэс, молибдений орд, Төмөртэйн төмрийн хүдрийн орд, Асгатын мөнгөний ордыг 100 хувь, Багануурын хүрэн нүүрсний ордын 75 хувийг, Тавантолгойн чулуун нүүрсний ордын 81.5 хувийг, Оюу толгойн зэс, алтны ордын 34 хувийг, Шивээ овоогийн хүрэн нүүрсний ордын 90 хувийг эзэмшиж байна.

Харин фосфоритын 192 сая тн-ын нөөцтэй Бүрэнхааны орд, ураны 1 948.1 тн-ын нөөцтэй Мардайн орд, ураны 28 888 тн-ын нөөцтэй Дорнод орд, ураны 8 580.3 тн-ын нөөцтэй Гурванбулагийн орд, цайрын 7.8 сая тн-ын нөөцтэй Төмөртэйн овоо орд, зэсийн 1.7 сая тн, алтны 11.1 тн, молибдений 68 мянган тн нөөцтэй Цагаан суваргын орд, чулуун нүүрсний 587 585.1 тн-ын нөөцтэй Нарийн сухайтын орд “Эрдэнэс Монгол”-д хамааралгүй байна. “Монгол орны стратегийн 15 ордыг нэгэн дээвэр дор нэгтгэж, төр эзэмшилдээ оруулсан” гэх боловч өнөөдөр хэд хэдэн стратегийн ордын лиценз хувь хүний нэр дээр байна. Өөрөөр хэлбэл, Баялгийн сангийн эх үүсвэр болох баялгийн дийлэнх нь хэдэн хүн, хэдхэн гэр бүлийн мэдэлд очжээ. Харин удахгүй батлагдах Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар байгуулагдах баялгийн санд Эрдэнэт, Төмөртэй, Асгат, Багануур, Тавантолгой, Оюу толгой, Шивээ овоогийн ордоос л тодорхой орлого орж байхаар байна. Ялсангуяа Эрдэнэт, Тавантолгой хоёроо л өөд уруугүй мөлжсөн Баялгийн сан бий болох нигууртай болоод явчихлаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Зочин [103.9.90.100] 2024-03-17 17:13:08

ЭХНИЙ ЭЭЛЖИНД АХМАДУУД ОЮУТНУУД ХҮҮХДҮҮДЭД СТРАТЕГИЙН БҮХ ОРДООС ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЖ ЖИЛ БҮР НОГДОЛ АШИГ ТАРААЯ ГЭЖ D-Parliamentm.mn нийтийн өргөдөл гомдлын системээр дамжуулан 100..000 цахим гарын үсэг яаралтай цуглуулья.. ингэж чадвал УИХ энэ асуудлыг шууд хэлэлцэнэ шүү дээ

Зочин [103.9.90.100] 2024-03-17 17:10:15

АВСРТАЛИ КАНАДЫН ИРГЭД ОЮУТОЛГОЙГООС ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ НОГДОЛ АШИГ ХҮРТЭЖ БАЙХАД МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ . ЭНЭ УИХ ХАВРЫН ЧУЛГАНААР ЭХНИЙ ЭЭЛЖИНД ТӨРД ЭТТ 1072 Ш ХУВЬЦААГАА АЛДСАН АХМАДУУД ОЮУТНУУД 2012 ОНООС ХОЙШ ТӨРСӨН БҮХ ХҮҮХДЭД СТРАТЕГИЙН БҮХ ОРД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЖ ЖИЛ БҮР НОГДОЛ АШИГ ТАРААХ ШИЙДВЭР ЭЭ ГАРГААСАЙ

Зочин [103.9.90.100] 2024-03-17 17:06:51

ИРГЭД ЗӨВХӨН ЭТТ БИШ СТРАТ?ГИЙН БҮХ ОРД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ЖИЛ БҮР ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ НОГДОЛ АШИГ ХҮРТЭХ ЭРХТЭЙ ШҮҮ ..

Зочин [103.9.90.100] 2024-03-17 17:05:46

Төр засаг ахмадууд оюутнуудын 1072 ш хувьцааг буцаан авч 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа эзэмшүүлээгүй нь Үндсэн хуульд заасан байгалийн баялагаас тэгш хувь хүртэх эрхийг зөрчсөн юм биш үү. Иргэдэд зөвхөн ЭТТ 1072 ш хувьцаа биш яагаад стратегийн бүх орд Эрдэнэт үйлдвэрээс хувьцаа эзэмшүүлж жил бүр ногдол ашиг хүртэх эрхийг эдлүүлж болохгүй гэж..

Зочин [103.9.90.100] 2024-03-17 17:01:47

ҮНДСЭН ХУУЛЬД ИРГЭД БАЙГАЛИЙН БАЯЛАГТАА ЭЗЭН , БАЙГАЛИЙН БАЯЛАГААС ТЭГШ ХУВЬ ХҮРТЭХ ЭРХТЭЙ ГЭЖ ТУНХАГЛАСНААС ГАНЦХАН ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙГООС 1072 Ш ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ 10 ЖИЛД 104 МЯНГАН ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ХҮРТЭ ГЭЖ ТУНХАГЛААГҮЙ. ИРГЭД ЯАГААД ЭТТ ООС БУСАД СТРАТЕГИЙН БҮХ ОРД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ ЖИЛ БҮР НОГДОЛ АШИГ ХҮРТЭЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ..


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.