ЗӨВ ХӨГЖИХИЙН ТУЛД МАЛААС ГАРАХ АШИГ ШИМИЙГ БҮРЭН АШИГЛАХ

Aдмин / Нийгэм

Малаас болж бэлчээр муудна гэж юу байхав дээ. Монголчууд малаас ашиг унагах гэж биш харин ч бэлчээр нутгаа эргэлтэд байлгах, нутаг усаа эзэнтэй, хяналттай, өгөөжтэй байлгах, ирээдүйдээ бүтэн үлдээх гэж талаар нэг тарж, мал дагадаг байсан биз. Ингэж газар шороо, бэлчээр усаа ухаж биш ургуулж үржүүлж ам тостох нь ядуу хоцрогдмол ухаан биш, барууны технологи ШУ-наас илүү эртийн дорнын язгуур ухаан, цогц үзэл баримтлал, уламжлал... Байгаль, одон орон, орчлонгийн зүй тогтол, хүмүүний амьдралын ухааныг ийм эрт, ийм төгс эзэмшсэн, "хоцрогсон нүүдэлчид" өөр хаана ч байхгүй, дахиж бий болох ч үгүй. Энд ямар ч изм, ямар ч тогтолцоо, хөгжлийн онол, засвар хэрэггүй, өөрөө төгс боловсорчихсон амьдрал, тэсч үлдэх, угтаж харах ухаан. Малаа биш хүнийхээ толгойг "эрчимжүүлбэл" зохино. Малаа биш уул уурхайгаа цөөлвөл зохино.

Гаднын элдэв малын бөгс ухахаар энэ өв сангаа л ухаж, түшвэл зохино. Хэрэв хөгжие, баяжия гэж бодож байгаа бол монгол малынхаа ашиг шимийг бүрэн ашиглаж, боловсруулж чаддаг байхад л манай Монгол бараг "дэлхийг сөрөөд" хөгжинө.

Манай хөгжил бол зоос биш байгаль, цаг уурын онцлогоор бий болсон өвс ургамал, монгол малын удмын сан юм. Дэлхийн ямар ч технологийн үйлдвэрлэж чадахгүй хүнс, бусад түүхий эдийг мал өөрөө боловсруулж өгдөг. Энэ бол монгол... 21-р зууны эхэн хүртэл тэсч үлдээд байгаагийн учир ч энэ. Монголыг либералууд болон зэрлэг капитализмчид хөгжүүлэхгүй, "орк"-ууд л хөгжүүлнэ. Өөрөөр хэлбэл баяжиж хөгжинө гэхээсээ дэлхий дээр ганцаараа урт удаан орших, үүний тулд тэсч үлдэх... Шазууртайхан бодлого, ухаан хэрэгтэй... Хүчин зүйлүүдэд автсан, түүнд тохируулсан засвар, барууны ШУ-ны хурдад өөрийгөө тэлсэн, үрсэн уралдаан, өрсөлдөөнөөр бид амжилт олохгүй нь тодорхой доо...

Төрөө Цэрэндолгор


Сэтгэгдэл

Зочин [202.131.235.242] 2024-03-26 14:27:27

Малын түүхий эдээ бүрэн ашиглах хэрэгтэй гэж 60 жил ярьж байна.

Зочин [66.181.188.253] 2024-03-26 07:12:27

Мөнайд гэлтгүй Хятадад ялгаагүй арьс ширний үнэ уначихаад байна. Нэг хонины гэхий 7 юань байна гэж Өвөр монголын Одон ТВ р ярьж байна. Байгаль орчинд нөлөөлнө гээд жижиг үйлдвэрүүдээс хааж химийн бодисны хэрэглээг бууруулж боловсруулах үйлдвэрт хатуу хяналт тавьснаар үйлдвэрлэл зогсонги байдалд орсон байна Цагтаа 50-120 юань хүрч байсан нэхий хааяагүй хог болжээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.