ТОДРУУЛГА: Хумсаа будуулсныхаа дараа гурван сар амраавал хавдар тусах эрсдэл буурна

Aдмин / Эрүүл мэнд

Хумсны хавдрын талаар “Доктор Үүр” гар сарвууны эмнэлгийн мэс заслын их эмч О.Очирпүрэвтэй ярилцлаа.


-Сүүлийн үед хумсны хавдраар өвчлөх тохиолдол нэмэгдэж байна гэж ярих боллоо?

-Хумсны хавдар гэдэг зөвхөн мэсийн аргаар эмчлэгддэг. Хортой химийн бодистой, бүтээгдэхүүн хэрэглэх, мөн химийн бодистой ойр ажиллахаар хавдар үүсэж байна гэж харж байгаа. Сүүлийн үед эмэгтэйчүүд ихээр өвчилж байна. Энэ нь шаардлага хангаагүй хумсны будаг, ариун цэврийн шаардлага хангаагүй хэрэгсэл хэрэглэснээс болсон юм болов гэж харж байгаа.

Эмэгтэйчүүд хиймэл хумс их хийлгэх болсон. Хиймэл хумс хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг үү?

-Сөрөг нөлөө үзүүлдэг. Ялангуяа будаж буй будаг нь чанаргүй, ямар нэгэн буруу хэрэгсэл хэрэглэснээс болж тэр хорийг хумс руу нэвтрүүлэн хавдар үүсгэж байна гэж бодож байна.

-Хавдар илрэх шинж тэмдэг нь ямар байх вэ?

-Эхний 3-4 жилд ямар нэг зүйлд хүрэхэд өвдөх эсвэл хөлдүү маханд хүрэхээр гол тасрах гэж байгаа юм шиг өвддөг гэж иргэд их ирдэг.

Түүний дараагаас хумс хөхрөөд, ягаарна. Бүр хүндрээд эхэлбэл хумсаа идэж эхэлдэг. Хумсны хэвийг идсэнээр шууд хавдар ургаж эхэлдэг. Харин амь нас болон гар хуруунд учруулах аюулын хэмжээ нь бага л даа. Тийм дээ ч 10 жил өвчлөлтэй явсан тохиолдол байдаг ч өөр нь их зовуурьтай байдаг.


Будаг нь хоргүй ч гэрлээр хатааж байгаа учир хавдар тусах магадлалтай


-Аль үед нь эмчид хандвал зүгээр вэ?

-Эхэн үед хандвал маш зүгээр. Ямар нэгэн зүйлд хүрэхэд өвдөөд байвал эмчид хандаж рентген шинжилгээгээр оношлуулбал зардлын хувьд ч өртөг бага, шууд анзаарагддаг.

-Жирэмсэн болон хөхүүл ээжүүд эрүүл, эко хоргүй будаг гээд хумсаа будуулж хиймэл хумс хийлгэх нь ихэссэн. Үүний талаар таны бодол ямар байна вэ?

-Сүүлийн үед чанаргүй будаг болон хумсаа будсаны дараа хатаадаг гэрлээс болж хавдар үүсэж байна гэсэн судалгаа гарсан. Тийм учраас будаг нь хоргүй байсан ч гэрлээр хатааж байгаа учир хавдар тусаж болно.

-Хумсны хавдар ганцхан байдаг уу. Эсвэл дотроо өөр өөр төрөл байдаг уу?

-Хумсны хавдар химийн хорт бодисоос шалтгаалж үүсдэг өвчин.

Иймдээ ч олон хорт бодис, хавдрын байрлал зэргээс шалтгаалж өөр өөр байдаг. Үүнийг мэс засал хийж задалж үзэж байж мэддэг.

Түүнийгээ зөв аргаар авчвал хүндрэхгүй гайгүй. Хумсны хавдар нь хоргүй хавдар учраас үсэрхийлж хүндрүүлэхгүй. Энэ өвчин нь 10 жилийн өмнө байдаггүй байсан. Ер нь бол 10.000-д нэг тохиолддог өвчин. Намайг БНХАУ-д сурч байхад багш маань чанаргүй будаг болон уурхайд ажилладаг эрэгтэй хүнд ч тохиолдож болдог өвчин гэхэд нь би тоолгүй өнгөрч байсан.

Саяхнаас л манай Монголд энэ өвчлөл гарч эхэлсэн. Дийлэнх нь хумсны чанаргүй будаг гэж байгаа ч ерөөсөө хумсаа будуулж байгаагүй хоёр тохиолдол илэрсэн. Энэ хоёр хүн уурхайн хортой бодистой ажилдаг юм.

-Энэ жил хагалгаанд орсон хэдэн тохиолдол байгаа вэ?

-Сайн санахгүй байгаа ч барагцаагаар хэлбэл нэгдүгээр сарын 20-нд зургаан тохиолдол байсан. Одоогоор 30 гаруй байна.

-Эмэгтэйчүүдэд болон химийн бодистой ажилладаг хүмүүст зөвлөгөө өгөхгүй юу?

-Хэрвээ хумсаа буддаг бол амрааж байх хэрэгтэй. Гурван сар болоход бие организм шинэчлэгдэж хорт бодисыг гадагшлуулдаг.

Иймд хумсаа будуулсныхаа дараа гурван сар амрааж байвал хавдар тусах эрсдэл буурна. Хамгийн гол нь чанартай будгаар будах хэрэгтэй. Чанаргүй будаг илүү их хортой бөгөөд хүний биед аюултай зүйлээр хийгддэг учраас аль болох татгалзаарай.

Э. Анхчимэг

П. Тэргэлсаран


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:14

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:14

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [202.9.46.179] 2024-04-14 11:14:46

Хумсаа ойр ойрхон хортой будгаар будуулаад дээр нь туяагаар шаруулаад байхаар хумсаар чинь дамжин хуруунууд чинь хорт хавдраар өвчилнө. Хумс будаж яадаг байнаа.

Зочин [74.207.251.161] 2024-04-13 14:44:58

chanartai.budag gej bhgui.bugd hor shuu


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.