С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

Aдмин / Улстөр

УИХ-ын дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж нар зарчмын зөрүүтэй саналаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: - Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн. 2019 онд бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний гол агуулга нь бид байгалийн баялгийн өгөөжийг Монголын ард түмэнд тэгш хүртээнэ гэж оруулж, баталсан. Тэр дагуу Засгийн газраас баялгийн сан байгуулах хуулийн төслийг яаралтай горимоор өргөн мэдүүлж бид хэлэлцэж байна. Гэтэл Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслөөс ангид, тэс хөндлөн заалтыг ажлын хэсэг оруулж иржээ. Өөрөөр хэлбэл, хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдаагүй, хамрах хүрээнээс хэтэрсэн ийм заалт оруулж ирж хуулийг гууль болгох гэж байна. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэж байна. Бид хурдан хугацаанд баялгийн сангаа байгуулж, байгалийн баялгаасаа хүртмээр байна.

Гэтэл байгалийн баялгийн өгөөжөөс гадна, төмөр зам, автозамын компаниудын орлогыг төвлөрүүлнэ. Удирдлага зохион байгуулалтыг Эрдэнэс Монгол компани хангана гэдэг заалт туссан. Ийм байж болохгүй, чухал хуульдаа би хариуцлагатай хандмаар байна. Тэр АЗЗА-гаар яах гээд байгаа юм. Энэ зам засдаг компани болохоос орлого олдог компани биш. Гашуунсухайтын замын өнөөдөр Эрдэнэс Монгол компани эзэмшдэг. Өдөртөө 1000 машин явж, 540 мянган төгрөгийн хураамж төлдөг. Жилдээ 350 тэрбумын орлого олдог.

Тэгээд замаа засдаггүй. “Эрдэнэс Монгол” компанийн хэдэн ажилчдын цалинг л тавьдаг. “Эрдэнэс Монгол” компанийг авч үлдэж, хэдэн саяар нь цалин авахын тулд ингэх гээд байгаа юм уу. Тэгчхээд бүх замуудыг, бүх төмөр замыг авч яах гээд байгаа юм.

Мөн “Улаанбаатар төмөр зам” ХК-ийн Монголын тал 50 хувийг эзэмшдэг. Бид “Улаанбаатар төмөр зам”-ыг авч чадахгүй байгаа биз дээ. Түүний орлогыг авах уу. Энэ Төмөр замын компаниуд гээд. Асуудлыг их байдлаар оруулж ирмээргүй байна. Өмнө С зөвшөөрлийн асуудлыг яриад АТҮТ дээр байж болохгүй байна. Авлига боллоо гээд. Одоо С зөвшөөрлийн авлига нэг хоёр саяар тооцогддог байсан бол 20-30 сая болчихлоо. Би энэ индэр дээрээс шүгэл үлээж байна. Энэ авлига уул уурхайн компаниуд С зөвшөөрөл өгдөг болсноос хойш бий болсон.

Өмнө нь ч би Халтар сайд аа, төмөр зам дээр чинь 500 саяын авлига яваад байна шүү гэж сайд биш гишүүн байхдаа шүгэл үлээсэн. Үнэхээр тийм байсан, баригдсан. Нүүрсний хулгай байна шүү гэж шүгэл үлээсэн.

Өнөөдөр энэ хулгай ямар байсныг Монголын ард түмэн бүгд мэддэг болчихлоо. Одоо та нар АЗЗА, Төмөр Замаа бүгдийг нь “Эрдэнэс Монгол” дээрээ аваад нэртэйгээр нь Зам тээврийн яамаа татан буулгачих л даа. Ганцхан агаарын тээврийн яам гээд нэрлэчих. Ийм байдлаар Баялгийн хуулийн үндсэн үзэл баримтлалыг гуйвуулж, чононд хонины арьс нөмрүүлсэн заалт оруулж ирж болохгүй" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.78] 2024-04-27 00:14:46

Мухар төмөр зам хулгайн эрсдэл өндөр

Zochin [103.168.34.17] 2024-04-20 11:51:48

Genet sersen uu Songuuliin shou yu zalitai hun

ЭНЭ ТЭНЭГИЙГЭЭЭ [103.168.34.4] 2024-04-20 10:06:44

ШҮГЭЛ ҮЛЭЭХ ГЭДЭГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН БИШ . . . ЭГЭЛ АРД ИРГЭД ҮЛЭЭНЭ. ГЭДЭГ ЮМ . . . ЧИ ЗАСАЖ САЙЖРУУЛАХ ЁСТОЙ..... МАЛААА !!!!!!

Bymbaa [202.9.40.185] 2024-04-20 09:58:29

Bymbatsogtoo TZiin 7.5 terbumiig idsen hajuud n bga avgai.busad humuus n yg suudaldaa ymarch ylgyi baij.zugeer neg ajilchiniig hudleh burt n shagnalt tsalin.Tsalingiin 20.30 huviar arga hemjee avdagaa boli.Tom ah nart n ug duugarch chadahgui.ATG dargiin hamaatan avgai bol heregten.Bitgii dood ajilchidiin tsalin.amjirgaagaar torgood bai.Tsalin bur ih nemegdeh estoi ch NAM sanhuujiltend egeh gd Herlen.ta 2 ajilchin angiig hohirooj bn.Tsalingiin huviar torgodog TZ d bugshsan.hotsorogdson arga hemjee.Tom 2 akul.avilgalchidtaigaa zodold.Harin HALTAR gedeg hun jinhene meregjiliin injner shuu.TZd bish shoroon zamd avaachaad haysan ta nar.24 ond TZ iin meregjiliin bish Sugani us.taviuluud zailah boltugai.

huz [103.168.34.67] 2024-04-19 21:04:33

songuuli oirtson chin shugel uleev hanasiin bhdaa ;)

Зочин [64.119.29.2] 2024-04-19 14:35:10

Эрднэс монгол гэдэг КОМПАНИ яг юу бүтээдэг, улсад хэдий хэмжээний татвар төлдөг, яг хэнд хэрэгтэй КОМПАНИ юм бол?

Зочин [103.111.68.3] 2024-04-19 13:19:40

бямбаа бямбаа бямбацогтоо, чиний бие зүгээр үү? чиний ганц дүрээгүй салбаын нэг хэсэг байсан юм уу?? жаахан улс төр хиймээр санагдсан уу? чи бүр өөрөө авилга гээч юмыг санаачилдаг тэрэндээ хүмүүсийг татан оруулдаг ждү хөгжлийн банк, тэндэр гээд мөнгө тэй юм болгон дээр баасны өттэй ялаа шиг л суучихдаг гарштэ, ЧИ

Зочин [66.181.161.48] 2024-04-19 12:35:01

Azzad jinhen hulgai biidee

Зочин [202.126.92.173] 2024-04-19 11:48:01

чи өөрөө асуудал эрхэлсэн саад нь биш бил үү?

Зочин [139.5.216.177] 2024-04-19 10:31:13

Халтар сайд чинь эхнэртэйгээ харин төмөр зөюамын бух хээл хахуулийг баздаг шүү дээ бямбацогт сайдаа


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.