АНУ-д туйлын туяа үзэгдэнэ
Дэлхийг дайрч буй ер бусын хүчтэй соронзон шуурганы нөлөөгөөр энэ амралтын өдрүүдэд АНУ-д туйлын туяа үзэгдэж, эрчим хүч, харилцаа холбоо тасалдаж болзошгүй байна.
АНУ-ын Далай тэнгис, агаар мандал судлалын үндэсний газраас /NOAA/ ховор тохиолддог хүчтэй соронзон шуурганы талаарх сэрэмжлүүлгийг баасан гаргийн үдээс хойш гаргажээ. Уг үзэгдлийн нөлөө нь амралтын өдрүүдэд, магадгүй ирэх долоо хоногт үргэлжлэх төлөвтэй байна.
Үүнтэй холбогдуулан NOAA-гийн мэргэжилтнүүд цахилгаан станцууд болон тойрог замд байгаа сансрын хөлгийн операторууд болон Холбооны Онцгой байдлын агентлагт хандан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулжээ.
"Дэлхий дээрх ихэнх хүмүүсийн хувьд тэд юу ч хийх шаардлагагүй" гэж NOAA-гийн Сансрын цаг агаарын урьдчилсан мэдээний төвийн эрдэмтэн Роб Стинбург хэллээ.
NOAA-гийн мэдээлснээр, соронзон шуурга нь Алабама, Хойд Калифорни зэрэг АНУ-ын өмнөд хэсэгт туйлын туяа үүсгэж болзошгүй юм. Гэхдээ үүнийг урьдчилан таамаглахад хэцүү бөгөөд энэ нь туйлын туяа шиг гайхалтай өнгөтэй бус, харин ногоон өнгөтэй харагдаж магадгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ.
"Туйлын туяа бол үнэхээр сансрын цаг агаарын бэлэг юм" гэж Р.Стинбург хэлэв. Түүний ярьснаар, уг туяа утасны камерт илүү гоё харагдаж магадгүй ажээ. 1859 онд бүртгэгдсэн түүхэн дэх хамгийн хүчтэй нарны шуурга нь Төв Америк болон Хавайд хүртэл туйлын туяаг үүсгэж байжээ.
Энэ удаагийн шуурга нь айл өрхийн цахилгааны шугамд бус харин өндөр хүчдэлийн шугамд эрсдэл учруулж болзошгүй гэж NOAA-гийн судлаач Шон Дал сэтгүүлчдэд хэлжээ. Түүнчлэн хиймэл дагуулуудад нөлөөлж магадгүй бөгөөд энэ нь эргээд дэлхий дээрх байршил тогтоох хэрэгслүүд, харилцаа холбооны үйлчилгээнд саатал үүсгэж магадгүй юм.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:08
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:08
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.