Өрхийн сарын дундаж орлого 2.4 сая төгрөг болжээ
ҮСХ өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 4 дүгээр сарын үзүүлэлтийг танилцууллаа.
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар энэ оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт орлого оны үнээр 2.4 сая төгрөг болжээ. Энэ нь:
- Өмнөх оны мөн үеэс 536.4 мянган төгрөгөөр буюу 28.4 хувиар,
- өмнөх улирлаас 137.0 мянган төгрөгөөр буюу 6.0 хувиар тус тус нэмэгджээ.
Үнийн нөлөөллийг арилган тооцвол, 2020 оны үнээр илэрхийлсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 282.8 мянган төгрөгөөр буюу 19.8 хувиар, өмнөх улирлаас 62.7 мянган төгрөгөөр буюу 3.8 хувиар нэмэгджээ.
Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 19.8 хувиар нэмэгдэхэд цалин хөлсний бодит орлого 166.3 мянган төгрөгөөр буюу 60.7 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:47
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:47
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
зочин [66.181.181.46] 2024-05-18 13:05:49
Үнэ өсгөх луйварчид авлигчид хувийн хэвшил хөрөнгөт баячуудад таатай нөхцөл бүрдэж эмч багш ажилчин сэхээтэн малчин тариаланч тэтгэвэр халамжийн хүмүүст дарамт дарангуйлал болж амьдралд ачаал ихэсч сайхан амьдарч чадахгүй бна
Zochin [122.201.31.154] 2024-05-18 09:14:44
Hamgiin hudlaa medeelel undesnii statistician gazar gargahimdaa
зочин [59.153.86.104] 2024-05-17 16:17:44
өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа ,үйлчилгээний үнэ өсөж байхад өрхийн орлого өсөж гэж ярих нь утга үгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой . цалин өслөө гээд үнэ ,татвар нь өсчихөөр айл өрх урьд авч байсан хэрэглээгээ авч чадахгүй танагдаж байна .
Зочин [202.21.109.2] 2024-05-17 15:47:43
МОРЬТЫН ХИШИГ ЯВГАНД ГЭЖ ЭНЭ ДЭЭ.