Өрхийн нэг сарын дундаж мөнгөн орлого, зарлагын бүтцийг судлан гаргажээ

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарлагын бүтцийг 2024 оны 1 дүгээр улиралд судлан гаргасан байна. Нийгэм, эдийн засгийн энэ оны 1 дүгээр улирлын судалгааны дүнгээр өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2.4 сая төгрөг гарсан гэж Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос мэдээллээ. Энэ нь 2023 оныхоос 536.4 мянган төгрөгөөр нэмэгдсэн дүн гэнэ.

Нэг өрхийн мөнгөн орлогын бүтцийг задалж үзвэл:

  • 1.3 сая төгрөг (57.3 хувь) цалин хөлсний орлого,
  • 506.3 мянган төгрөг (22.2 хувь) тэтгэвэр, тэтгэмжийн орлого,
  • 175.4 мянган төгрөг (7.7 хувь) хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого,
  • 131.9 мянган төгрөг (5.8 хувь) хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого,
  • 159.2 мянган төгрөг (7.0 хувь) бусад орлого,

Судалгаанд хамрагдсан өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд:

  • 700.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 129.0 мянга,
  • 700.0-1600.0 мянган төгрөгийн орлоготой өрх 284.9 мянга,
  • 1.6-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 323.6 мянга, 3.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 255.1 мянга,

Улсын хэмжээнд 700.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 52.4 хувийг, 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 45.9 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлжээ.

Мөн өрхийн мөнгөн орлогын хэмжээ нэмэгдэхийн хэрээр тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эзлэх хувь буурсан. Харин өрхийн мөнгөн орлогын хэмжээ нэмэгдэхийн хэрээр цалин хөлсний орлогын эзлэх хувь хэмжээ нэмэгджээ. Тухайлбал, сард 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 65.9 хувийг цалин хөлсний орлого бүрдүүлж байна.

Судалгааны дүнгээр, 2024 оны 1 дүгээр улирлын өрхийн сарын дундаж нийт зарлага 2.5 сая төгрөг болсон. Энэ тоон үзүүлэлт 2023 оныхоос 526.5 мянган төгрөгөөр нэмэгджээ. Мөнгөн зарлага нэмэгдэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 365.7 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Нэг өрхийн өнгөн зарлагын бүтцийг авч үзвэл:

  • 1.6 сая төгрөг (66.8 хувь) хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага,
  • 473.8 мянган төгрөг (20.3 хувь) хүнсний бүтээгдэхүүний
  • 45.7 мянган төгрөг (2.0 хувь) бусдад өгсөн бэлэг,тусламжийн зарлага,
  • 254.0 мянган төгрөг (10.9 хувь) бусад зарлага

Өрхийн сарын дундаж мөнгөн зарлагад хүнсний бүтээгдэхүүний зарлагын эзлэх хувь 2024 оны 1 дүгээр улиралд 2023 оныхоос 2.6 нэгж хувиар буурчээ.

Хүнсний бүтээгдэхүүний сарын дундаж зарлагын хувьд:

  • 30.0 хувийг мах, махан бүтээгдэхүүн,
  • 25.5 хувийг үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн,
  • 12.5 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг ,
  • 7.3 хувийг хүнсний ногоо, булцуут, навчит ургамал,

Хүнсний бүтээгдэхүүний зарлагын бүтцийг 2023 оныхтой харьцуулахад үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн 1.3 нэгж хувиар нэмэгдсэн бол, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг 1.5 нэгж хувиар,мах, махан бүтээгдэхүүний нийт хүнсний зарлагад эзлэх хувь 1.0 нэгж хувиар буурсан.

Мөн хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагын 12.5 хувийг тээврийн хэрэгслийн шатахуун, сэлбэг, засвар, үйлчилгээний зардал, 12.3 хувийг бэлэн хувцас, гутал, 6.3 хувийг харилцаа холбооны үйлчилгээний зардал, 6.2 хувийг хувь хүнд хандсан бараа, үйлчилгээний зардал, 5.8 хувийг эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлчилгээний зардал, 5.6 хувийг боловсролын зардал эзэлж байна.

Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэн авч үзэхэд:

  • 700.0 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 55.6 мянга,
  • 700.0-1600.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 313.7 мянга,
  • 1.6-3.0 сая төгрөгийн зарлагатай өрх 373.2 (37.6%) мянга,
  • 3.0 сая төгрөгөөс дээш зарлагатай өрх 250.1 (25.2%) мянга,

Улсын нийт өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарлагын бүтцийг авч үзэхэд ийм байна.

Өрх: Нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын хэрэгцээт зүйлсээ хамтран хангадаг хэсэг бүлэг хүмүүс болон ганц биеэр амьдардаг хүнийг хэлнэ. Өрхийн гишүүд нь хоорондоо ураг төрлийн, хамаатан садны холбоотой, бүх гишүүн болон зарим нь огт хамааралгүй эсвэл эдгээрийн аль алинаас бүрдсэн байж болно.

Өрхийн мөнгөн орлого: Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого болон бусад орлогоос бүрдэнэ.

Өрхийн мөнгөн зарлага: Хүнсний бүтээгдэхүүн, хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусдад өгсөн бэлэг, тусламж, бусад зарлага багтана гэж ҮСХ тайлбарлажээ.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.31] 2024-05-28 22:26:00

Baga angiin huuhdee surguulid hurgedeg orlogogui 100 g ni hicheel d n zartsuuldag tgd mash ih ortei hetsuu l amidarch bn

otgonbaatar [202.9.46.209] 2024-05-28 15:39:22

bi ovchtei xalamjiin mongoor amidraj bna. getel xvmvvs ix mongo avch bna.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.