Г.Майцэцэг: Эрх барьж байгаа хүмүүс бизнес эрхлэгчдээ айдаст автуулж, балиар ажилламааргүй байна

Aдмин / Нүүр

Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбооны дэд тэргүүн Ц.Гарамжавтай холбогдуулан тус холбооноос “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

"Эксклюзив” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг "Баялаг бүтээгчдийг ашигтай, орлоготой байлгахын төлөө бодлого гаргадаг төр нь тэдний эсрэг үйлдэл гаргаж байна. Гарамжав гуайн хойно олон бизнес эрхлэгч бий. Түүнийг өнөөдөр суллах байх гэж бодож байна. Ямар шалтгаанаар хорьж байгаа талаар бидэнд мэдээлэл өгөөгүй.

Авлигатай Тэмцэх Газар хүмүүсийн гомдол мэдээллээр хүнийг хорьж, цагдаж болдог юмуу. Эсвэл цаана нь ямар нэгэн том асуудал байгаа юмуу. Улс төрчид бизнест амжилттай яваа томоохон баялаг бүтээгчдээ шантаажлахаа болих цаг нь болсон. Гарамжав гуайг олон жил шалгасан. Өнөрөөгийн гаргаснаар Хөгжлийн Банкны зээлийн зарцуулалт зөв байна уу гэж. Хөгжлийн Банкны санхүүжилтээр хамгийн амжилттай яваа төсөл нь "Монполимет" компанийнх.

Бизнес эрхлэгчдээ айдаст автуулж, итгэл үнэмшлийг нурааж, сэтгэлзүйн хохиролд оруулдгаа больж, балиар ажилламааргүй, тэднийг нугачмааргүй байгааг эрх барьж буй хүмүүст анхааруулж хэлье.

Бизнес эрхлэгчид авлигал өгдөг хүмүүс биш. Бидэнд хэн нэгэнд авлигал өгөх мөнгө байдаггүй юм. Төрөөс боломжийг олгосон, цэвэрхэн эдийн засаг, бизнесийн орчныг хүсдэг, шаарддаг. Авлигал өгч тендер авдаг, асуудлыг шийдүүлдэг бизнес эрхлэгчид байдаггүй юм" гэж ярилаа.

Тус холбооны төлөөлөл "Монголын төр бизнес эрхлэгчдийг боомилдог гэж олон жил дуугарч байгаа. Улс төрийн энэ үед үгээ хэлдэг, тодорхой хэмжээнд улс төрийн албан тушаал эрхэлж, асуудлуудыг шийдүүлсэн хүнийг барьж, хорьсон нь эмэгтэйчүүдийн эрхийг боогдуулж байгаа хэрэг юм. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд нэгдэн дуугарч үгээ хэлэх эрхтэй гэж бодож байна" гэв. УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг АТГ-аас 48 цагийн хугацаатай баривчлаад байгаа юм.


Сэтгэгдэл

хүннү [202.9.46.95] 2024-05-30 17:49:42

Майцэцэг зөв ярьж байна. Өнөрөө гэж Лодойсамбуугийн хэлдэгээр “боловсролгүй, таг харанхуй” хүүхэн баахан гүтгэж шантаажилсан.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.