Сэлбэ голын голдирол дагуух лаг, шавар, мод бутыг зөөвөрлөнө

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг Даргын 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/662 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ, нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар болон дүүргүүдийн холбогдох байгууллагуудын хамтарсан хурал боллоо.

Хурлын үеэр УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж, Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан нар Сэлбэ голын голдирлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар мэдээлэл хүргэв. Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд байгаа иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сэлбэ голын голдирол дагуух лаг шавар, шороо, мод бутыг зөөвөрлөх ажлыг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу цаг алдалгүй шуурхай зохион байгуулахаар болсон юм.


Сэтгэгдэл

Зочин [203.23.49.204] 2024-06-13 17:34:46

Сэлбэ голын гольдролд тунасан лаг шавар, хагшаасыг цэвэрлэх нь алсдаа голын усыг хөрсөнд шургах нөхцлийг бүрдүүлнэ. Үүний улмаас голын татам дагуух газрын доорх усны түвшин дээшилж, барилгын буурь суурийн дороос ус дээшээ нэвчин гарах аюул ихсэнэ. Энэ лаг шавар чинь гадаргын усыг доошоо хөрсөнд нэвчин орохоос хамгаалж байгаа цорын ганц хамгаалалт нь юм шүү дээ. Голын татамд ургаж байгаа, тэр дундаа эргийн хамгаалалтын бетон хашлага даган ургасан мод, бутыг авч хаяж болохгүй ээ. Энэ мод бут чинь 50 жилийн настай эргийн хамгаалалтын барилгыг хамгаалж байгаа хамгаалалт нь юм аа. Энэ хамгаалалтыг аваад хаячихвал эргийн бетон хашлага угаагдаад алга болно гэдгийг ойлгомоорсон. Лаг хагшаас цэвэрлэж, мод бут сугалж хаяхад зориулах тэр их мөнгөөрөө эргийн хамгаалалтын бетон хашлагаа тордож сайжруулах, хэврэгшсэн хэсгийг нь хүчитгэж бэхжүүлэх зэрэг хүний нүдэнд харагдаж, гарт баригдах ажил л хиймээр байна даа. Өнгөрсөн өвөл яалаа, 3-4 тэрбум төгрөгийг голын мөз зөөлөө гээд алга болгосон.

Кх! [66.181.160.125] 2024-06-12 14:44:23

Ганц жоохон голтой. Түүндээ бүүр түүрдэх юм, улаанбаатарчууд. Хөөрхийс!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.