Д.Оюунбилэг: Чингэлэг саатаад буй шалтгааныг мэдэхгүй ч асар их ашиг сонирхлын зөрчил явж буйг харж байна

Aдмин / Нүүр

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Тяньжин боомт дээр 10400 чингэлэг хуримтлагдсаныг шийдвэрлэхээр Тяньжинаас Эрээн рүү аялах галт тэргийн тоог нэмэгдүүлэхийн тулд Гадаад хэргийн яам, Зам тээврийн яам, Боомтын сэргэлтийн үндэсний хороо хамтран ажлын хэсэг гарган ажиллаж байгаа аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Хятадын талд вагоныхоо тоог нэмэгдүүлж өгөөч гэсэн хүсэлт удаа дараа тавьсан ч тодорхой хариу өгөөгүй л байгаа юм. Үүнтэй холбогдуулан Экспорт олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Д.Оюунбилэгээс тодрууллаа.


-Экспорт олон улсын худалдааны төв ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ?

-Уул уурхайн бус салбарын нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжиж ажилладаг. Гадаад худалдааг дэмжих үйл ажиллагаагаа 2015 оноос эхлэн явуулж эхэлсэн.

Бидний гол ажлууд гадаад худалдааны сувгуудыг тэлэх, гадаад зах зээлтэй холбох гүүр болох, экспо арга хэмжээг зохиох, аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг сургах, чадавхжуулах юм.

Монголын хувьд хэт нэг урсгалаас хамаарсан импорт давамгайлсан, экспорт гэхээр ганц уул, уурхайн салбарын экспорт байдаг. Нийт экспортын 90 гаруй хувийг уул, уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспорт долоо, наймхан хувь байна. Манай улсын гадаад худалдааны тэнцэл эерэг гэж байгаа боловч дийлэнх экспорт нь уул, уурхайн баялаг, хэрэглээний бүхий л зүйлсээ гаднаас оруулж хэрэглэдэг орон юм. Уул, уурхай давамгайлсан экспортын хэт зөрүүтэй байдлыг арилгах тал дээр бид түлхүү ажилладаг.

-Дэлхийн худалдааны байгууллагатай та бүхэн шууд харьцах боломжтой юу. тус байгууллагын гишүүн байхын давуу талыг тодруулбал?

-Бид Дэлхийн худалдааны байгууллагатай шууд харьцдаггүй. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон. Дэлхийн олон орнууд тус байгууллагын гишүүн болсноор худалдаан дээрээ тодорхой үүрэг, хариуцлага хүлээхээс гадна ашиг тусыг нь хүртэх ёстой байдаг. Манай аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн хувьд тус байгууллагын гишүүн орны эдлэх ёстой олон боломжийг хүртэж чадахгүй байгаа юм. Гишүүн орныхоо хүрээнд Монгол Улс Гаалийн татвар дээр тарифын хөнгөлөлт үзүүлдэг зэргээр хүлээх ёстой үүрэг хариуцлагаа хүлээдэг гэж боддог. Энэ мэтчилэн хөнгөлөлт боломжуудыг экспорт дээр эдэлж чаддаг гэж хэлэхэд хэцүү.

Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсноор олон улсын худалдаанд оролцоход уг нь давуу эрхтэй байх юм. Мөн хил гааль, татвар зэрэг хамтын ажиллагааны хөнгөлөлтүүдийг ч эдэлнэ. Манайд өмнө нь тус байгууллагаас худалдааг хөнгөвчлөх төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Түүнд нь аж ахуйн нэгжүүд хамрагдаж үр шимийг нь хүртэж байсан. Бид дэлхийн олон оронтой худалдааны таатай нөхцөлтэй. Европын орнуудад тарифын хөнгөлөлт буюу татваргүй нэвтрэх боломжтой.

-Манай орны зүгээс Дэлхийн худалдааны байгууллагад хандаж өөрс-дийн асуудлыг шийдүүлэх боломж хэр байдаг вэ?

-Тухайн гишүүн орны эрх ашиг зөрчигдөхөд тус худалдааны байгууллагад хандах эрх нээлттэй. Дэлхийн худалдааны төвтэй манай бодлого тодорхойлдог байгууллагын зүгээс гэрээ хэлэлцээр хийж болно. Социализмын үед хийгдсэн гэрээ хэлэлцээрээр яваад байгаа. Одооны зах зээлийн нийгэмд өөрчлөх цаг нь болсон. Илүү их хүртэж болох боломжуудыг хүртмээр санагддаг. Засаг төрөөс илүү тодорхой ажлуудыг хийх ёстой. Бидний зүгээс санал тавих эрх нь нээлттэй байдаг. Төрийн болон Засгийн газрын байгууллага, засаг захиргааны нэгжүүд, гадаад худалдааны байгууллагууд онцгой үүрэг гүйцэтгэх ёстой. Хуучин Гадаад харилцааны яаманд харьяалагдаж байсан бол одоо Эдийн засаг хөгжлийн яам, Худалдаа, хөгжлийн агентлаг зэрэг нь энэ тал руу илүү анхаарах ёстой.

-Тяньжин боомт дээр импортоор орж ирэх ёстой бараа бүтээгдэхүүнүүд гацсан байдалтай байна. Энэ тал дээр яах ёстой вэ?

-Энэ тал дээр Зам тээвэр, гадаад худалдааны яамны зүгээс яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Асар их хүндрэл бэрхшээл, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэх магадлал өндөр байна. Хятадын боомтоос Монгол руу хаяглагдаж байгаа чингэлгүүд ар араасаа овоорч, нааш нь гаргах гаргалт нь маш муу байгаад Засгийн газраас Хятадын талтай хэлэлцээр хийж, чингэлэг тээврийн урсгалаа нэмэгдүүлэх, юунаас болж саатаад байгаад анхаарал хандуулах нь зүй юм. Удаан хугацаанд шийдэл байхгүйгээс үйлдвэрлэгчдийн түүхий эдийн хомсдол бий болж байна. Эдийн засгийн хувьд ч асар хохиролтой. Нэг сар хүлээгдэж ирдэг байсан чингэлэг хоёр, гурван сараар хүлээгдэж ирж байгаа нь тухайн бараа бүтээгдэхүүний хугацаа хэтрэх, хадгалалтын горим зөрчигдөх, бидний эрүүл, аюулгүй хоол, хүнс хэрэглэх боломж алдагдахад хүрч байна. Бүхэл бүтэн нэг Улсын тээвэрлэлтийг гацаана гэдэг маш харамсалтай зүйл юм. Хамгийн их хохирох нь аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, ард иргэд төдийгүй Монголын эдийн засагт маш том хүндрэл учруулна. Энэ тал дээр Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орныхоо давуу талыг ашиглах шаардлага бий. Далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалдаг нэгдэл гэж бий. Тэдэнд мөн хандах ёстой. Далайд гарцгүй орнуудын боомтын зөвлөл ч гэж манайд байгаа. Бусад орноос ирж буй импортын дийлэнх хувь нь Тяньжин боомтоор дамжиж байгаа энэ үед цаашид өөр ямар гарц сувгуудыг нээж болохыг судлах нь чухал байна.

Чингэлэг саатаад байгаа үндсэн шалтгааныг би сайн мэдэхгүй. Асар их ашиг сонирхол явж байна уу гэж харж байна. Нэг чингэлэг дээр 5001000 ам.доллар нэмж төлбөл түүнийг нь түрүүлж ачуулах тухай ярих болж. Энэ нь авлига ч юм шиг. Шууд цаанаас дарамтлах жишээтэй. Автомашинаар буюу өндөр үнэтэй чингэлгүүдийг ачих саналыг бий болгож байгаа нь аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчид түүхий эд нь үнэтэй орж ирвэл мөн л үнээ нэмнэ. Үүний хохирлыг ард иргэд амсана.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

ЗОЧИН [139.5.218.158] 2024-06-21 11:35:14

ЮУН ЧИНГЭЛЭГ. ХУДАЛ ХУУРМАГ, ХУЛГАЙЧДЫН БӨӨГНӨРӨЛ-ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ШОРОНД ЭСВЭЛ ОРДОНД ОРОХООР САР ГАРУЙ НУТАГ ОРНООР ХЭСЭЖ УХУУЛГА ХИЙЖ АЖЛАА БҮРМӨСӨН ОРХИСОН. ЕС ОЮУКА ГЭХ УХААН МЭДРЭЛГҮЙ, СОЛИОТОЙ, ЭЛИЙРЧ БАЛАЙРСАН АДГУУСНААС ДОР УХААНТАЙ ХҮН-ХОГ НЬ "МАН ЯЛАХГҮЙ БОЛ ДЭЛХИЙН 3-Р ДАХЙН ГАРАХ ГЭЭД БНА. ДЭЛХИЙН ГАЗРЫН ЗУРАГТ ӨӨРЧЛӨЛТ ОРОХ ГЭЭД БНА. ХҮРЭЛБААТАР БОЛ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ АВРАГЧ АГУУ ЭДИЙН ЗАСАГЧИЙГ СОНГОХГҮЙ БОЛ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ МӨХӨХ ГЭЭД БНА, ТЭР "ХОТГОР ШАНАГА"-ЫГ ЗАРААГҮЙ, ТЭР ГАЗАР НУТГАА ГАДНЫХАНД 100 ЖИЛЭЭР ӨГӨХ ГЭЭГҮЙ, ХАРИН ТИЙМ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ ЗОГСООСОН.ТҮҮНРҮҮ ДОВТЛОХ ТУСАМ ДЭМЖЭЭРЭЙ" ГЭЭД САР ГАРУЙ ХӨДӨӨГҮҮР ХЭСЭЭД СУРТАЛЧИЛГАА ХИЙГЭЭД ЗАВ АЛГА. ИЙМ ХУЛГАЙЧДААР, ХҮН-ХОГНУУДААР ДҮҮРСЭН ТӨР, ЗАСАГТАЙ УЛС ЭНЭ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ. ИЙМ УЛС ЯАЖ ӨӨДЛӨХ ЮМ БЭ.

0202 [59.153.86.205] 2024-06-21 10:09:02

Монгол Оросын хувь нийлүүлсэн төмөрзам нэртэй боловчиг Оросууд бүгдийг мэддэг юм биш үү Оросуудын ачааг маш хямхан ачдаг Монголчуудын чингэлэг хүлээгдээд хэдэн сар болдог бас ёстой хэлэх ч үг алга.Сонгуульд бүхнээ зориулсан ЗГ тай,

Зочин [103.212.119.93] 2024-06-21 07:58:00

Оросын Хабаровск, Владивостокын Далай боомтоор контейнеруудаа аваад, тэндээсээ наашаа төмөр замаар оруулаад ирж болдоггүй юм байхдаа?

Болд. [66.181.185.148] 2024-06-19 21:00:19

Контанейр түгжигдэж байгаа нь Тяньжинд биш Монголын төмөр зам,өртөөнүүд дээр Хятадын экспорт-Оросын импортын бараатай контейнерийн түгжрэлээс болж Монголчууд өөрсдийн бараагаа авч чадахгүй өөрийн нутагтаа түгжрэл үүссэнээс болоод байгаа юм!!!! Үүнээс гарах арга зам нь давхар хос Монгол дангаараа эзэмшдэг зам тавих явдал юмаа!!!! Оросын талийн төмөр замын хувьцааг худалдан авах явдал юмаа. Тэгэж геополитекийн хавчлагаас салах хэрэгтэй!!!

Зочин [103.168.34.85] 2024-06-20 20:52:21

d

Зочин [103.168.34.131] 2024-06-19 09:15:29

Оросын чингэлгүүдийг эхэлж зөөдгөө больчих, хэдий болтол дарамтлуулах билээ малууд аа

Зочин [66.181.161.190] 2024-06-19 07:07:12

Тэнэг ухнууд

Иргээ [139.5.217.103] 2024-06-19 06:23:34

ЭНЭ авгайн өөрийнх нь хийх ажил ш дээ. Ажлаа хийхгүй ялхайж хэвтчихээд одоо бурууг бусад руу чихээд элийрээд сууж байдаг. Урьд нь ярихгүй яасын. Заавал энэ эгзэгтэй үед донгосч иргэдийг хэрэлдүүлж байх ч гэж дээ

Ард [202.55.188.40] 2024-06-19 07:26:18

Чамааг энэ албан тушаалд тавчих бол хятадуудын хорон санааг даваад бүх чинглэгүүдээ ороуулаад ирж чадхуу? Хэрүүл хайсан хэл гараа билүүдсэн новшоо!

Зочин [59.153.115.132] 2024-06-19 04:08:16

Оюунбилэг өөрөө юу хийгээ вэ, гол ажил хариуцсан хүн байж

Зочин [66.181.188.197] 2024-06-19 03:06:26

Д ОЮУНБИЛЭГ ГЭДЭГ БАЛАЙ АВГАЙГ ЗАЙЛУУЛААЧЭЭ АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Зочин [66.181.188.197] 2024-06-19 03:04:11

10 20 МЯНГА БОЛТОЛ НЬ ХУРААЖ БАЙДАГ ҮҮНИЙГ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДЫГ БҮГДИЙГ НЬ ХАЛЖ ЧАДДАГ УЛСУУДЫГ ТАВЬМААР БАЙНА ДАА

Зочин [66.181.188.197] 2024-06-19 03:01:41

БОЛСОН БОЛООГҮЙ УЛС ТӨРӨӨ БОЛИОЧЭЭ ДАЛДАГАНАСАН ХОГНУУДАА ӨМНӨХ АЖЛАА ХИЙЦГЭЭ

Зочин [122.201.31.86] 2024-06-18 23:20:38

Нэг чингэлэг дээр 5 сая доллар гэж үү? Арай ч дээ.

Уншигч [202.126.89.211] 2024-06-18 22:14:16

Чингэлэг саатахад ашиг сонирхол ямар хамаатай вэ хятадын тал саатуулж байгаа бишүү

Зочин [66.181.187.226] 2024-06-18 20:50:57

ТЭС,ТЭС. Хориг тавьж байгаа юм.

Данк 2 [202.9.47.7] 2024-06-18 19:07:52

Төр засгаас иргэдээ адил тэгш амьдруулах зорилгоор том коипантудыг бодлогоор дампууруулж байгаад..цаашид иргэдийг хувийн өмчгүй болгоноо..дийлэнх олонх буюу улны иргэд биднийг маш их дэмжиж байгаа шүүдээ..олон малтай иргэдийн малыг ч,хурааж хоршоонд төвлөрүүлнэ..манай иргэд хойд солонгосчууд шиг машибага идэж эх орнбхоо төлөө амиа өгөх зоригтой байх естой...орон гэргүй иргэдийг том баыртай айлд хуваарилж амьдруулна..коммунист нийгэм байгуулах болно..

Зочин [192.82.65.88] 2024-06-18 15:35:52

Хятадын тээврийн компаниуд нь Улм төрийн шалтгаантай монгол руу явах тээвэр байгаа гэж хариулж байгаа. Яг ямар улс төрийн шалтгаан бэ? Арай газрыг 10 жилээр гадныханд өгөр хууль батлуулахаар хясан боогдуулж байгаа юм биш биз? Одоо улс төрийн зорилгоор малчдад хоршоо байгуулахыг лоббидоод эхэлсэн. Малчид хоршоо нь өрөнд орвол малаа, дараа нт бэлчээр газраа алдах дээр тулах байх даа.

Дэл [202.55.188.33] 2024-06-18 15:19:51

10 р богдын асуудалаас болсон шүү дээ

Сан [202.55.188.91] 2024-06-18 14:59:27

Шанхайн байгууллагад элс гээд шахаад бнаа орос хужаа2

Зочин [66.181.161.210] 2024-06-18 14:33:55

Ер нь хэзээ мэдэж байсан юм. Ковидын өмнө нь ч дараа нь арай гэж энд байгаа Хятадын элчин сайдыг дуудах нэрээр бараг гуйж хэдэн чингэлэг оруулж ирсэн биз дээ. Өнгөрсөн хугацаанд эрх баригчид үнэн арчаагүйтсэн

Зочин [202.126.91.208] 2024-06-18 14:31:28

Тэр Энхбаярын суганы үсийг сонгуулиас нь татаад ажил руу нь хөөгөөчээ санал авахгүй болношүү

зочин [202.9.46.8] 2024-06-18 14:21:20

шоронд орох ордонд орхоо шиидэх гээд юун чинглэг вэ хуц цаашаа

Ажил хийх чадвартай мэргэжилтэн ажилуулаач [103.57.93.231] 2024-06-18 14:07:15

Шинээр гарц орц нээж хятадын бойкот дарамтанд орохгүй чөлөөтэй тээвэрлэлтийн системийг байгуулж ажиллах шаардлагатайг сүүлийн олон жил хараад юу ч хийхгүй байсаар иргэд улс орон хохирсоор... Энэ мэт Авилгачид хувийн ашиг олох зорилготой завхруулж завшигчид

Зочин [202.126.89.211] 2024-06-18 13:46:52

ЗГ гэж чааваас нэг газрыг яах ьэ

Гомбо [59.153.113.139] 2024-06-18 13:14:23

Энэ эм тэгээд мэдэхгүй юмаа яаж хараад байгаа юм болоо. Мэдэхгүй байж тайлбар яриад байхымаа

Зочин [202.126.89.220] 2024-06-18 13:01:16

Юуны тулд боомт хариуцсан сайд бгаа юм бэ?сонгууль гээд өдөр шөнөгүй өөрийгөө рёкламдаад бх юм.ард түмнээ бодсон шийдвэр гаргаж ажилаа хиймээр бх юм.аанэгж хохирч баахан татвар нийгмийн даатгал төлж зовж бна.20жил төллөө гээд зээл ч олдохгүй дэмжлэнч алга.улсаас ямарч туслалцаа алга.дээр нь дарамталж шалгалт оруулж шалгаж мөрөөрөө ажиллаж бгаа газрыг хаах зорилготой дунд түшмэлүүд зовоох юм.

Зочин [199.126.18.226] 2024-06-18 12:14:47

Данх пиздаа 3 р сараас гацсан тэр чингэлэгийн асуудлыг хөөцөлдөж хэвийн байдалд шилжүүлэх талаар анхаараач, дэлхийн 3 р дайн бно, бид л заавал ялах ёстой гээд хуцаад байх юм.?

Зочин [103.57.95.73] 2024-06-18 11:16:58

Худалаа том том юм ярьж бүлт бүлт шааж байхаар тэр ДХБайгууллөгад хандаж яаралтай арга хэмжээ аваач. Хятадыг дэлхийн худалдааны байгууллагаар арга хэмжээ авхуулах хэрэгтэй. Ийм зүйл заалт бий.

Зочин [103.168.34.86] 2024-06-18 14:50:54

Манай хоёр хөрш ДХБ-ын шийдвэрийг дагах уу Манай зарим хүмүүсийн хэт солиорол эдийн засгийн хамтын ажиллагаанд сөрөг нөлөөлж бгаа шүү Хирээ мэдэж бяраа таньж бусаддаа гай болохгүй бвал зүгээрсэн

Зочин [202.55.188.83] 2024-06-18 11:06:41

Eniig shiideechee

зочин [66.181.188.203] 2024-06-18 11:01:51

Оюука дайн хийнэ гээд завгүй байгаа

Зочин [202.21.125.22] 2024-06-18 10:06:18

энийг шийдэх ёстой ЗГ нь сонгуульдаад завгүй байгаа ш дээ

Зочин [202.131.225.197] 2024-06-20 12:58:05

Хэцүү ч юм даа монголчууд


34 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
34 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.