"Street food" буюу гудамжны хоолны үйлчилгээний стандарт боловсруулах үүрэг өгөв

Aдмин / Нийгэм

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болсон. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Street food" буюу гудамжны хоолны үйлчилгээний стандартыг боловсруулах үүргийг холбогдох албаныханд өгчээ. Өмнө нь тэрбээр "Улаанбаатар хотод аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан "Street food" үйлчилгээг боломжит бүх байршилд ажиллуулахыг дэмжинэ.

"Street food" ажиллуулахыг хүсэж байгаа иргэн, ААН, байгууллага харьяа дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэстэй гэрээ байгуулж, цэвэр цэмцгэр байдлыг алдагдуулахгүй байх үүрэг хүлээнэ. Ингэсэн тохиолдолд "Street food" ажиллуулахыг дэмжинэ" хэмээн байр сууриа илэрхийлж байв.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.