Өчигдөр Эмээлт, 361-ийн гарам орчмоор цаг үргэлжлэн орсон борооны үеэр 20 удаагийн дуудлага ирсэн. Үерийн нөхцөл үүсээгүй

Aдмин / Нийгэм

Улаанбаатарт өчигдөр орсон борооны үеэрх нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой Комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат мэдээлэл өглөө. Тэрбээр "Өчигдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр бороо орлоо. Эмээлт, 361-ийн гарам орчмоор нэг цаг үргэлжилсэн бороо орсон. Энэ үеэр онцгой байдлын байгууллагад 20 удаагийн дуудлага ирлээ. Хашаа, гэрт нь ус ороод гарсан, зам дээр тогтсон усанд машин боогдсон дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Харин хоёр дуудлагын дагуу ус соруулах ажлыг зохион байгуулсан. Дуудлага өгсөн айлуудын зарим нь үерийн эрсдэлгүй буюу уулын энгэр газарт байгаа хэрнээ ус орж ирсэн байна. Үерийн нөхцөл байдал үүсээгүй. Үерийн эрсдэлгүй бүсэд буй айл руу уулын ус урсаж орох нөхцөл байна. Харин үерийн бүсэд байгаа айл өрх их хэмжээний борооноор усанд автах эрсдэлтэй" гэж ярилаа.

Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр зургаадугаар сарын 20-21-нд шилжих шөнө Улаанбаатар хотод үргэлжилсэн, аадар бороо орно. Энэ шөнө үерийн болзошгүй аюулаас сэргийлэхийг зөвлөж байна. Зургаадугаар сарын 22-ны үдээс хойш Улаанбаатарт үргэлжилсэн бороо орох төлөвтэй. Иймд орон сууцны хорооллын СӨХ, контор иргэдтэй хамтарч гарааштаа ус оруулахгүй байх арга хэмжээг авах хэрэгтэйг хэллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.