Модны унгирал шатааснаас болж Приус 30 машин шатсан дуудлага бүртгэгджээ

Aдмин / Нүүр

Сүүлийн хоёр долоо хоногт гал түймрийн 40 дуудлага бүртгэгдсэнээс 31 нь модны цагаан буюу унгирал шатсан дуудлага мэдээлэл байсан талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Х.Энхбаясгалан мэдээллээ. Иймд иргэд модны унгирал ихээр унаж байгаа үед тамхиа унтраахгүйгээр хаяхгүй байх, унгиралыг шатаахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Тодруулбал модны унгирал шатааснаас үүдэж Приус 30 машин шатсан дуудлага бүртгэгдсэн байна.

Эцэг эхчүүд зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж, аялал зугаалгаар явахдаа гол мөрний уснаас болгоомжлох, ахуйн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна гэв.


Сэтгэгдэл

ЗОЧИН [103.212.162.208] 2024-06-19 15:05:17

Нямбаатраа хот тохижуулагчдаа анхаарлаа тавиачээ жилийн жилд ингэж хүмүүсийг стрэстүүлж байдгаа таслан зогсоо дендрологич гээд байгаа хөгшин өвгөнөө солиод улиаснуудыг бүгдийг нь суга татаж хаяад өөр мод тариачээ гадныхан хүртэл гайхаад хэзээч ингэж заваарсан нийслэлтэй улс байдаггүй гээд л шоолоод бнаштээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.