Голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна

Aдмин / Нүүр

Зургаадугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хангай нурууны арын Чулуут, Хөгшин Орхон, өврийн Онги, Байдраг, Шар ус, Яруу, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Сэлбэ, Сөгнөгөр, Алтай нуруунаас эхтэй Буянт, Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдэж, Буянт, Ховд, Хөгшин Орхон, Сэлбэ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна.

Маргааш Чулуут гол Өндөрхаан сум орчимд усны түвшин 10 см, Онги гол Арвайхээр орчимд 5 см тус тус нэмэгдэх төлөвтэй байна. Ойрын өдрүүдэд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан дээр дурьдсан голуудын усны түвшин улам нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн түүнчлэн голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голруу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.