Хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ

Aдмин / Нийгэм

Иргэн О шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийг 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд төлөөгүй. Ингэж хүүхдийн эрхийг зөрчих зөрчил үйлдсэн гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээс шийтгэл оногдуулах саналыг шүүхэд ирүүлжээ. Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 100 нэгжтэй тэнцэх хэмжээний 100.000 төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилсан.

Зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тэтгэлэг төлөгч О нь шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийг 3 сараас дээш хугацаагаар буюу 7 сарын хугацаанд төлөөгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх нөхцөл байдал нь хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн “шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй” гэх шинжийг хангасан гэж шүүх дүгнэж, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар холбогдогч О-г 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгож шийтгэв.


Сэтгэгдэл

Irgen [202.55.188.113] 2024-06-27 07:24:17

Тэтгэмжээ тогтмол төлдөг. Ажилд яваад ирхэд нь өөр хүнтэй сууссан. Хүүхэдтэй уулзуулдаггүй хүнийг яадаг юм бол ямар нэг хуулийн заалт байдаг уу

Irgen [202.9.40.233] 2024-06-21 20:15:54

Huuhdiin tetgeveree tulehgui.oron damjij zugtaagaad.MGLd abgai daguulaad irsen.Ireed munge egne gj hudlaa helseer bgaad.odoo huuhed n 18 nas hureh gj bn.Huun heleltseh hugatsaagui.zaaval huuhdiin mungee avah estoi shuu.Shiveded baij bgaad irsen muu hulgaich chin nasan turshdaa jargahgui shuu.Hadgalamjind munge hiine gd alga bolson eriin SUG uuniig unshaarai.Daraagiin udaa ner usiig n zarlana shuu.Avgain chin ner.nutag usiig medej avsan shuu

Зочин [202.126.88.221] 2024-06-20 00:13:23

Эмэгтэйчүүд арай дэндүү ЯНХАН шүү тэгээд муусайн эрчүүдийг гудманд хөөж гаргачхаад өөр эртэй гэр орондоо жаргах ариун ёс уу? Юу ч үгүй хөөгдөж гарсан эр хүн юугаараа төлөх юм БЭЭ эрчүүд гайгүй нь нэг юм ажил шиг юм хийсэн бодно гайтай нэг нь архичин болоод хорвоо дуусаж байна энэ муухай үйлдлийг бас харж үзэх нь зүйтэй бол уу? Гэр орон байр сав машин тэрэг үгүй бүр ганц ч аягагүй эрчүүд хөөгдөж байна яагаад эмэгтэйчүүд 6 эрээс 6 хүүхэд 6 эрээс хүүхдийн тэтгэмж гээд их юм бнаа арөй бишүү

иргэн [103.57.94.231] 2024-06-19 22:43:40

Иш чааваас.Наадах. чинь шийтгэл биш.Өнгөлөн далдалсан хамгаалалт байна.Цаана нь хүүхдүүд хохирч байхад.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.