Өчигдөр орсон борооны улмаас Налайх дүүрэгт зургаан гэр, гурван байшин, хоёр машин усанд автжээ

Aдмин / Нийгэм

Өчигдөр буюу зургаадугаар сарын 19-ний өдрийн 15:45-16:15 цагийн хооронд орсон түр зуурын усархаг борооны улмаас Налайх дүүргийн 3, 4 дүгээр хороонд хоёр гэр, нэг байшин, хоёр автомашин усанд автсан тухай дуудлагыг 16:00-16:35 цагийн хооронд хүлээн авчээ.

Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж гэр байшинд орсон усыг соруулж гаргасан байна.

Мөн Налайх дүүрэг 1 дүгээр хорооны "Уурхайчид"-ын 14, 25 дугаар гудамжинд гурван өрх айлын хоёр байшин, дөрвөн гэр усанд автсан тухай дуудлагыг 16:00-16:35 цагийн хооронд хүлээн авч Уул уурхайн Аврах 09 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж дөрвөн гэр, хоёр байшинд орсон 85 тонн усыг шавхан гаргажээ.

Тус орчимд аврах ангийн алба хаагчид 20 метрийн урттай шуудуу ухаж, 1,5 метрийн өндөр, 80 см-ийн өргөнтэй 15 метрийн урттай шороон даланг 18:10 цагт босгож дууссан талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.