НОБГ: Гэр хорооллын айлууд хашаа, байшин, гэртээ борооны ус орохоос сэргийлж суваг шуудуу татахыг зөвлөж байна

Aдмин / Нийгэм

Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотод орсон борооны улмаас нийслэлийн хэмжээнд борооны ус тогтсон нийт зургаан удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудын 32 ажилтан, алба хаагч, долоон автомашин, дөрвөн мотопомпоор 400 тонн усыг соруулж ажиллалаа.

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 21-нд бороо үргэлжлэн орно гэдгийг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

  • Гэр хорооллын айл өрхүүд хашаа, байшин, гэрээ борооны ус орохоос сэргийлж суваг шуудуу татах,
  • Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорины давхрыг ус орохоос сэргийлэн шуудайтай элсээр хамгаалалт татах, усыг соруулах,
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах,
  • Голын усны түвшин нэмэгдсэн байгаа тул зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас анхаарууллаа.

зураг

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах


Сэтгэгдэл

Зочин [139.5.219.144] 2024-06-23 08:56:45

Солонгосчууд шиг бүх оршин суугчид гудмандаа гараад өөрсдөө юмаа хийгээч. Онцгой байдлын аврагч цагаан морьтой баатруудыг хүлээгээд арчаагүй царайлаад намагтаа шигдэж сууснаас өөрсдөө гараад эргэн тойрныхоо хүмүүсийг уриалаад ажиллавал гайхамшигтай өөрчлөлт болно доо. Үргэлж ард иргэдийг хуваах гэж буруу уриалж, бусдыг муулдаг гадны гар хөл болсон зарим нэг намуудыг сонсох хэрэггүй. Сонгууль өнгөрөөд л та нарыг мартана. Өөрсдийнхөө төлөө өөрсдөө л тэмц. Монголыг монголын ард түмэн л хөгжүүлнэ

Зочин [59.153.114.81] 2024-06-21 13:10:23

УЦУОГг-аас зөндөө л сэрэмжлүүлж ярилаа СӨХ болон орон сууцны конторууд ажлаа хийгээч. Байгалийн үзэгдлийг улс төржүүлдэгээ болиоч АН-ын троллууд.

Зочин [66.181.187.151] 2024-06-21 23:34:11

Заза ойлголоо


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.