Узбекистан руу манай улсын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог

Aдмин / Нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн урилгаар энэ сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийх гэж байна. Тус айлчлалтай холбогдуулж, хоёр орны харилцааны лавлахыг танилцуулж байна.
Нэг. Улс төрийн харилцаа

-1992 оны нэгдүгээр сарын 25-нд дипломат харилцаа тогтоожээ.

-Ташкент дахь Монгол Улсын Элчин сайдын яам энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Узбекистаны тал Бээжин хотоос хавсран суудаг.

-Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Ф.Арзиев өнгөрсөн оны 11 дүгээр сарын 16-нд Итгэмжлэх жуух бичгээ барьжээ.

-Найрсаг харилцаатай.

Ерөнхийлөгчийн түвшинд:

-2001 онд Ерөнхийлөгч Н.Багабанди АНЭУ-д айлчлах замдаа Ташкентад түр буудаллан Узбекистаны Ерөнхий сайд У.Т.Султановтай уулзсан байна.

-2005 онд БНКазУ-ын Астана хотноо болсон ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Н.Энхбаяр Узбекистаны Ерөнхийлөгч И.Каримовтай уулзав.

-2010, 2016 онд БНУзбУ-ын Ташкент хотноо болсон ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Узбекистаны Ерөнхийлөгч И.Каримовтай уулзав.

-2022 онд БНУзбУ-ын Самарканд хотноо болсон ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистаны Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй уулзав.

-2023 онд АНЭУ-ын Дубай хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй уулзав.

Ерөнхий сайд, Шадар сайдын түвшинд:

-2023 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНКирУ-ын Бишкек хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох үеэр Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Ариповтай уулзав.

-2013 онд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва БНУзбУ-ын Ташкент хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын ээлжит хуралдаанд оролцох үеэр БНУзбУ-ын Ерөнхий сайдын орлогч А.Икрамов, Гадаад эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалт, худалдааны сайд Э.Ганиев нартай тус тус уулзав.

Гадаад харилцааны сайдын түвшинд:

-2013 онд Гадаад харилцааны сайд Л.Болд ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хуралд оролцох үеэр Узбекистаны Ерөнхий сайдын орлогч А.Икрамовтай уулзав.

-2023 оны гуравдугаар сард Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНУзбУ-д албан ёсны айлчлал хийв.

-Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссыг байгуулахаар 2022 онд хоёр улсын төрийн тэргүүн нар тохиролцсоны дагуу Гадаад харилцааны сайд нар өнгөрсөн онд ЗГХК-ыг байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурав.

-ЗГХК-ын анхны хуралдааныг энэ онд зохион байгуулахаар ажиллаж байна. ЗГХК-ын монголын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, узбекистаны хэсгийг Хөдөө аж ахуйн сайд И.Абдурахмонов нар даргалж байна.

-Монгол, Узбекистаны ГХЯ хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт анх 2009 онд Улаанбаатарт, II уулзалт 2010 онд Ташкентад, III уулзалт 2011 онд Улаанбаатарт, IV, V уулзалт 2019, 2022 онд Ташкентад, 2024 оны тавдугаар сард Улаанбаатарт болсон VI уулзалтыг Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Узбекистаны Гадаад хэргийн дэд сайд М.Усманов нар даргалав.

-Монгол, Узбекистаны Парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, гишүүдээр Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл нар 2020 оноос ажиллаж байна.

Хоёр. Худалдаа, эдийн засгийн харилцаа

Хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд 10 сая ам.долларт хүрч, манай улс 4.6 сая ам.долларын хонь, хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдүү мах, полиацетал, поликарбонат зэрэг бараа экспортолж, Узбекистанаас нийт 5.4 сая ам.долларын усан үзэм, жимс, хүнсний бүтээгдэхүүн, хөргөх, хөлдөх цахилгаан төхөөрөмжүүд, ачааны автомашин зэрэг бараа импортоор авсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.