ЦЕГ: Нэг сартай хүүхдээ үлдээж явсан ээжийг олж тогтоосон

Aдмин / Нийгэм

Амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээнд "Ээж нь нялх хүүхдээ үлдээгээд явчихлаа" гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ оны зургаадугаар сарын 15-ны 02:02 цагт “Ээж нь гэрээсээ гараад найм хонож байгаа юм, нэг сар хүрээгүй хүүхдээ үлдээгээд явсан” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгаж шийдвэрлэсэн.

Цагдаагийн байгууллагаас хүүхдийн ээжийг олж тогтоон Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу арга хэмжээ тооцож, эх хүүхдийг 108 төвд хүлээлгэн өгсөн" гэв.

Хуулийн заалт:

Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл.Хүүхдийн эрхийг зөрчих

7.Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.