Чоно голын эрэг орчмын 45 тонн хогийг цэвэрлэжээ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгавар, Усны сан бүхий газрыг бохирдол хомсдолоос хамгаалах ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутгаар урсах Чоно голын эрэг орчим болон сумын хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулав.
Цэвэрлэгээнд 1311 иргэн, 638 авто машиныг дайчлан 45 тонн хог хаягдлыг цэвэрлэв гэж Буйр нуур Мэнэнгийн талын сав газрын захиргаанаас мэдээллээ.
Сэтгэгдэл