Дунд гол дагуу хуримтлагдсан 37,500 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэн гаргажээ

Aдмин / Нийгэм

НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд гол орчимд зургаадугаар сарын 22-ны өдөр ажилласан. Энэ үеэр "Уран ган", "Тайгам-Алтай" ХХК, "АПУ" ХК зэрэг тухайн орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай зөвшилцөн, Дунд гол дагуух мод бургасыг зөөж шилжүүлэн, лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлыг эхлүүлсэн. Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-ын Ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа.

зураг

Тэрбээр “Нийслэлийн Байгаль орчны газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас нийслэлийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг үерийн аюулаас авран хамгаалахын тулд голын голдирол хааж, урсцыг боомилсон мод бургасыг нүүлгэн шилжүүлэх нь зөв гэсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үе шаттайгаар хийж байна.

Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар Соёолжийн нүхэн гарцаас “АПУ” ХК хүртэл Дунд гол дагуу үйл ажиллагаа явуулдаг нийт найман аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагын хүрээнд 37,500 шоо метр гаруй лаг хагшаасыг цэвэрлэн гаргалаа. Үүний дараа эргийн хамгаалалтыг бэхжүүлэх, үерийн далангийн засвар, өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийхээр төлөвлөж байна” гэв.

зураг

зураг

Мөн ГУББГ-ын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хотын дундуур урсаж буй голууд руу орсон зам талбайн борооны ус зайлуулах системийн гаргалгаа шугам хоолойнууд 10 жилийн өмнө голын үндсэн түвшнээс дээр байрладаг байсан. Харин одоо голын ёроол руу орох хэмжээнд лаг хагшаас хуримтлагдсан байна. Ингэснээр голын түвшин ихсэхээр борооны усыг хүлээн авах бус буцаад зам талбайд ус тогтох эрсдэл үүсгэж байгааг анхааруулсан юм.

Ташрамд, долоодугаар сарын 4-нөөс хойш үргэлжилсэн бороо орж, үерийн эрсдэл дагуулах төлөвтэй гэдгийг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд Нийслэлийн онцгой комисс хуралдаж, зургаадугаар сарын 23-29-ний өдрийн 00:00 цаг хүртэл нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байна.

зураг

зураг

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.235] 2024-06-24 22:13:13

Өө энэ инженерүүд чинь харваас чадваргүй хөдөөний оркууд байна оо. Ядаж ойрхон Оросоос инженер мэргэжлийн хүн авчир оо. Ийм ноль сурлагатай юмнууд юу чаддаг юм.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.