Ч.Намшир: Баригдаагүй, усанд автсан хэсэгт ажил эхлээгүй байгаа

Aдмин / Нийгэм

Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийн ажлын талаар НЗХГ болон гүйцэтгэгч “Тотал Инж” ХХК-иас мэдээлэл өглөө.

Яармагийн замыг Нэгдүгээр хороололтой холбох авто зам, гүүрэн байгууламжийн төслийн зөвлөх инженер Ч.Намшир “Инженер хүний зүгээс үү иргэний зүгээс ярих уу гэдгээ мэдэхгүй байна. Инженер хүний зүгээс ярихаар иргэд “инженер аятай монгол инженер байна уу” гэх юм. Аливаа мэдээллийг нийтэд хүргэхдээ ул суурьтай бүрэн бүрдүүлсний дараа нийгэмд хүргэж байхыг уриалмаар байна. Дутуу мэдээлэл өгөнгүүт сошиалаар “Монгол Улсад замын инженер байна уу, шороон дээр гүүр тавьчихлаа” гэх юм. Бидний хийж чадахгүй 3D эвлүүлэг хүртэл хийгээд гаргасан.

Яармагийн 70,000 хүн амд зориулсан зам нь дээд ангиллын буюу хоёр түвшний уулзвартай байх юм. Яармагийн одоогийн замтай ижилхэн хоёр давхар байна. Замын зөвшөөрөгдсөн налууд тааруулж төлөвлөлтөө хийхээр Туулын хөндий рүү орох тусмаа өндөр. Одоо усанд автсан хэсэгт гүүр байгаа юм. Энэ гүүр төлөвлөлтөд уягдаж өндөр нь өөрчлөгдөж байгаа. Энэ гүүрийг барьчхаад нураагаад дахин барьчихвал улсын мөнгийг шамшигдуулсан болно. Тэгэхээр гүүрээ одоохондоо барихгүй. Гүүрийг тэнэг инженер хийсэн гээд байгаа тэр нь би байна. Нэг гүүр бариад устгах уу, дахиад нэг гүүр төлөвлөснийгөө зөв явуулах уу гэдэг асуудал. Инженерийн шийдлийг мэргэжлийн хүмүүсээс асуух хэрэгтэй.

Гүүрний урд талын далан болон юу ч хийгдээгүй газар үерт автсаныг цэцэг ургуулж, томруулж ярьж байгаад эмзэглэж байна” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.64] 2024-06-29 15:42:07

Өөрийг чинь зам барилгын инженер гэхэд итгэхгүй л байна шүү. Уг нь санаа чинь зөв. Чи голын голидрол, усны урсац тулах баганын өндөр, замын налуу, голын татам, ташлага, далан гээд бүгдийг тооцоолж 3D-гээрээ зургаа гаргана уу яана уу чиний мэдэх хэрэг. Харин ганц борооныус даахгүй ийм ажил эхлүүлсэн чинь хамгийнтом алдаа. Туршлага дутсанбайна ш дээ. Зүгээр нэг блокоор барилга барих зураг гаргах гүүрэн байгууламжийн зураг гаргах өөр гэдгийг ухаараа байлгүй. Уг нь инженер хүн бурхан ухаантай гэдэг.

Zochin [59.153.112.186] 2024-06-27 09:51:41

6 сарын 1 нд нээнэ гээд хэн солиороод байсан билээ,өмнөх хотын дарга ч билүү

ЗОЧИН [139.5.216.222] 2024-06-25 22:48:58

"УРД ТАЛЫН ДАЛАН БОЛОН ЮУ Ч ХИЙГДЭЭГҮЙ ГАЗАР УСАНД АВТСАН" ГЭЛЭЭ. ЗУРАГ ДЭЭР ХАРАГДАЖ БУЙ БАЙГУУЛАМЖУУД УСНЫ ҮЕРТ АВАГДАЖ ЖИВСЭН БАЙНА. ЭДГЭЭР НЬ ЮУ Ч ХИЙГДЭЭГҮЙ ГАЗАР ЮМУУ. ИЙМ ДҮНХҮҮ ТЭНЭГ, НУСАН БУУ, ХООСОН МАХАН ТОЛГОЙТ ЮУ ЭЛИЙРЧ БАЛАЙРААД БГАА ЮМ БЭ. ЧИ ЗУРГИЙГ НЬ ЗОХИОСОН ЮМУУ. ТЭГВЭЛ ЧИ ГОЛ БУРУУТАН НЬ ЮМ БАЙНА. ГАНЦ ХОНОГИЙН БОРОО ДААХГҮЙ БАЙГУУЛАМЖ ТӨЛӨВЛӨЧИХЭЭД ЧИ БУРУУГҮЙ ЮМУУ, НУСАА. БҮГДИЙГ БУУЛГАЖ ШИНЭЭР ЗУРАГ ХИЙЖ БАРЬ. ХОХИРЛЫГ НЬ ЧИ ТӨЛ. ХАМГИЙН БАГАДАА УС ҮЕРЛЭСЭН ЭНЭ ТӨВШНӨӨС 5м ӨНДӨРТ ГҮҮРИЙН УЛ БАЙХААР /яДаж доогуур нь завь, жижиг усан онгоц гарахаар/ ТӨЛӨВЛӨЖ БАРЬ ХОГОО.

Зочин [66.181.178.145] 2024-06-27 21:44:36

Hog uma MANi chavchaa injeneruud

ЗОЧИН [203.91.115.43] 2024-06-25 13:43:00

Шүүмжлэлийг сайхан хүлээж аваад наад ажлаа хурдан дуусгаач ээ. Эмзэглээд байх юм алга. Иргэд дандаа зөв ярьдаг.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.