Согтуу жолооч Баяндөхөмийн голд автомашинтайгаа живсэн байсныг аюулгүй болгожээ
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Гачууртын голын усанд 1 хүн автомашинтайгаа живсэн байна гэсэн дуудлага зургаадугаар сарын 24-ний өдрийн 16:25 цагт ОБЕГ-т иржээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход нэр, нас, хаяг тодорхойгүй согтууруулах ундаа хэрэглэсэн 1 эрэгтэй хүн “Тоёота приус 30” загварын суудлын автомашинтайгаа Баяндөхөмийн голын усанд байсныг ажиллан эсэн мэнд гаргажээ.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл
Сайн юм сайнаар төгсдөг. [103.57.94.91] 2024-06-25 21:23:22
Манай Гачууртын хүн бололтой. ОБЕГ-ынхандаа их талархаж байна, та нартаа сайн сайхныг хүсэн ерөөе. Согтуу жолоочид ч сайн сайхныг хүсч, битгий дахин ингэж байгаарай гэж хэлье.
Зочин [202.9.40.200] 2024-06-25 17:51:04
Нэр ус нь тодорхойгүй юм бол тэнд нь орхихгүй дээ