Бутаны Хаант улсын Цог Жавхлант Хаан манай улсад айлчилна
Улсын баяр наадмын өдрүүдээр Бутаны Хаант улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук манай улсад айлчилна.
Манай улс Бутаны Хаант улстай 2012 оны нэгдүгээр сарын 18-нд найрамдалт хамтын ажиллагааны гэрээ байгуулж байжээ. Түүнээс хойш 2023 онд Монгол Улсаас Бутаны Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганболд томилогдож байв.
Харин Бутаны Хаант улсаас манай улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вецоп Намжил энэ оны зургаадугаар сарын 17-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ барьсан.
Элчин сайд Вецоп Намжил Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ барих үеэрээ хоёр орны улс төр, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлж байсан юм.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.111] 2024-06-28 14:07:37
За хаан хүн ирэх нь. Анх удаа.
Зочин [103.57.93.9] 2024-06-27 21:41:01
Маш их сонирхолтой хаан хүн ирэх нь дээ Монголд
Зочин [59.153.112.102] 2024-06-27 17:56:37
намжилваанчиг