Гол гатлахад ямар ч туулах чадвар сайтай машины дугуйн тал орчмыг ус давахад урсчихдаг

Aдмин / Нүүр

Өнөөдрийн байдлаар Туул гол Лүн сум орчим, Халх голын усны түвшин өмнөх өдрөөсөө 10-30 сантиметрээр нэмэгджээ. Түүнчлэн Хүдэр, Хараа, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Халх гол үерийн түвшнийг 5-40 сантиметр, Балж, Онон голын ус үерийн аюултай түвшнийг 5-45 сантиметрээр давсан байна. Гол үертэй байгаа үед машин, морь, мотоциклоор гатлахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.

Энэ талаар ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ "Гол, мөрний ус үерийн аюултай түвшнийг давсан үед тээврийн хэрэгслээр ус гатлахыг хориглоно.

Ямар ч туулах чадвар сайтай машины дугуйн 30 сантиметр буюу тал орчмыг ус давахад урсах, хөвөх эрсдэлтэй байдаг. Учир нь усны урсцын хурд их байдаг тул түвшнээс шалтгаалахгүй машин урсчихдаг. Ус гүехэн байна гэж туулах үйлдлийг битгий хийгээрэй.

Морь, мотоциклоор ус туулж гарах гэж байгаад эндсэн тохиолдол цөөнгүй бий. Үерийн ус гүехэн гэж багаддаггүй" хэмээн сэрэмжлүүллээ.


Сэтгэгдэл

"Хятад цустай" гэхлээр МУ-ын иргэн тийм муу байдаг юм уу? [66.181.160.100] 2024-06-27 15:00:45

Хятадаас хамаг бараа авч, замуудаа бариулж, тусламж авдаг байж "хятад цустай" Монгол Улсын иргэн УИХ-д сонгогдочихоор ЯАЧИХААД байна? Тантай АВ АДИЛХАН Монгол Улсын иргэн л байна ш дээ. Гадаа 21-р зуун болчихоод байна. МУ-ын иргэнд сонгуулийн эрхээ эдлэхийг нь ХЭН хязгаарлах юм бэ? Чи хязгаарлах юм уу? ЯГШДЭЭ! Чаддаг юм бол хязгаарлаад ил гараад ирээч.

ЗОЧИН [139.5.216.236] 2024-06-27 14:40:43

МАН - ААС НЭР ДЭВШИГЧ Ө.ЗОЛБАЯР ХЯТАД ЦУСТАЙ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.