ӨНӨӨДӨР: “Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэнг олон нийтэд дэлгэнэ

Aдмин / Нүүр

Долоодугаар сарын 3-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

08:30 цагт: “Интерном”-д: Монгол-Солонгосын политeхникийн коллeжийн захирал Э.Түмэндэмбэрэл, багш нарын төлөөлөл "Мэргэжилтэй ажилтны эрэлт хэрэгцээ ба сургалт" сэдвээр сэтгүүлчидтэй уулзана.

09:00-17:00 цагт: Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд: Увс аймгийн Тэс сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтан Тэс сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс “Тэс 100: Түүх, шашин өв соёл сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Хурлаар баяд ястны угсаа гарвал, үүх түүх, шашин, зан заншил, соёл уламжлал, зан заншил, аж амьдралын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

10:00 цагт: “Рио Тинто” групп нийгмийн хариуцлагын хүрээнд Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 газрыг шинэ цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж дуусаж буйтай холбоотой паркийн талбайд мэдээлэл өгч, танилцуулна. Утас: 8803-3696.

11:00 цагт: “Чингис хаан” музейд: "Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" олон улсын үзэсгэлэнг өнөөдрөөс эхлэн олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэн 7-р сарын 25 хүртэл гарна. Утас: 9905-1914.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.