Ой, хээрийн түймрээс 15 гэр, нэг байшин, 200 толгой малыг авран хамгаалжээ
Улсын хэмжээнд долоодугаар сарын 2-ны байдлаар 11 аймгийн 35 суманд 73 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Ой, хээрийн түймрээс Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1 байшин 15 гэр, 7 хашаа, саравч, 200 толгой малыг авран хамгаалжээ.
Ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 798 алба хаагч, Хил хамгаалах байгууллагын 98 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 9 алба хаагч, орон нутгийн 1527 иргэнтэй хамтран нийт 2390 хүн ажилласан байна.
Сэтгэгдэл