Монгол, Энэтхэгийн цэргийн хамтарсан сургууль эхэлжээ

Aдмин / Нүүр

Жил бүр Монгол, Энэтхэг улсад зохион байгуулдаг “Нүүдэлчин Заан” цэргийн хамтарсан сургуулилалт эхэлсэн тухай Энэтхэгийн Батлан хамгаалах яам мэдээлэв. 16 дахь удаагаа зохион байгуулж буй хоёр улсын цэргийн хамтарсан сургууль Энэтхэгийн зүүн хойд нутгийн Мегалая мужид долоодугаар сарын 3-16-ны хооронд үргэлжлэх бөгөөд хоёр орны цэргүүд уулархаг бүс нутагт хамтарсан ажиллагаа явуулах ур чадварыг дээшлүүлэх сургууль хийх ажээ. “Нүүдэлчин заан-2024” сургуулилалтыг зохион байгуулах шийдвэрийг энэ оны тавдугаар сард Улаанбаатар хотноо болсон батлан хамгаалахын түншлэлийн асуудлаарх Энэтхэг, Монголын хамтарсан ажлын хэсгийн хуралдаанаар гаргажээ. Өмнөх сургуулилалт өнгөрсөн онд Монгол Улсад болсон юм.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.