Монголд айлчилж буй анхны хаан болох Жигмэ Гэсэр Намжил Ванчукын намтар
Энэ сарын 8-15-ны өдрүүдэд Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад айлчилна. Түүний талаарх товч намтар, танилцуулгыг хүргэж байна.
Өдгөө 44 настай Жигмэ Гэсэр Намжил Ванчук нь 2008 онд буюу 28 насандаа хаан ширээнд залрахдаа дэлхийн хамгийн залуу хаан болж байв. Тэрбээр Бутаны тав дахь хаан юм.
Түүний хувьд угсаа залгамжлагч ханхүү байхдаа АНУ-д суралцаж байгаад Их Британийн Оксфордын их сургуулийн Магдален коллежийг Олон улсын харилцааны чиглэлээр суралцаж төгсжээ. Улмаар эх орондоо буцаж ирээд эцгийнхээ төрийн үйл хэрэгт тусалж эхэлсэн байна.
Жигмэ Гэсэр Намжил Ванчук хаан сагсанбөмбөг тоглодог, гэрэл зураг, түүхэнд сонирхолтой бөгөөд эмэгтэйчүүдийн дунд ихээхэн нэр хүндтэй аж. Тайланд улсад хийсэн айлчлалынхаа үеэр олон шүтэн бишрэгчтэй болж, шуугиан тарьж байв.
Тэрбээр 2011 онд Бутаны язгууртан гэр бүлээс гаралтай Жэцун Пема хэмээх бүсгүйтэй хуримласан. Тухайн үед Жэцун Пема 21 настай байсан бөгөөд хамгийн залуу хатанд өргөмжлөгдсөн. Өөрөөр хэлбэл хосууд 10 насны зөрүүтэй юм.
Жигмэ Гэсэр Намжил Ванчук хаан хуримаа хийхийн өмнө хатныхаа талаар “Хүн бүр Хатан хүн ямар байх ёстой талаар өөр өөр ойлголттой байх. Миний хувьд хатан хүн ямар ч үед хувь хүнийхээ хувьд сайн байх ёстой бөгөөд улс орон, ард түмнийхээ төлөө өгсөн амлалтаасаа зөрчих ёсгүй.
Би яг тийм хүнийг олсон бөгөөд түүнийг Жэцун Пема гэдэг. Хэдий тэр залуу ч нинжин сэтгэлтэй нэгэн” хэмээн тодорхойлж байжээ. Барууны хэвлэлүүд тэднийг Хималайн Уиллиам, Кэйт хоёр хэмээн тодорхойлдог.
Тэд дундаасаа гурван хүүхэдтэй бөгөөд анхны хүүгээ 2016 онд, удаах хүүгээ 2020 онд, охиноо 2023 онд тус тус өлгийдөн авчээ.
Хааны гэр бүл 800 мянга хүрэхгүй хүн амтай Бутан улсдаа төдийгүй олон улсад нэр хүндтэйд тооцогддог бөгөөд тэд Чарльз хааны урилгаар Их Британийн хатан хаан II Элизабеттэй салах ёс гүйцэтгэх ёслолд оролцож байв.
Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад хийх айлчлалынхаа хугацаанд гэр бүлийн хамтаар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцоно.
Энэхүү айлчлал нь манай хоёр улс 2012 оны нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны төрийн айлчлал юм.
Сэтгэгдэл
Чоно [202.55.188.122] 2024-07-07 09:39:23
Боловсролоор бол манай гурваас хамаагүй өндөр л юм байна. Бодвол манайх шиг улсаа тонон дээрэмддэггүй л биз.
Иргэн [202.126.89.143] 2024-07-07 00:09:55
Энэ хувилай хааны бутач хөвгүүдээс үүссэн цэвэр монгол аймаг бутач хааны бурханы оронг эрхшээлгэсэн үр удмууд өссөөр сая гаран хүн амьтай том улс болжээ!!!!!!!!!
Зочин [183.177.99.22] 2024-07-05 09:58:56
сайхан хосууд байна урт наслах болтугай.
Odontsetseg Sodnomdorj [66.181.160.5] 2024-07-05 12:12:38
Saihan hocuud bayr hurley. Sain saihan urt naslaarai
Nomun [66.181.167.191] 2024-07-05 09:26:57
Хатан хаан ухаантай, сайхан эмэгтэй шүү. Улс орондоо их нэр хүндтэй, нэр төрөө ч өндөрт өргөдөг, үлгэр жишээч.
Odontsetseg Sodnomdorj [66.181.160.5] 2024-07-05 12:16:32
Tiimee. Saihan haragdaj baina
Буриад [94.191.136.33] 2024-07-05 00:52:37
Хааны хатан яг Монгол эмэгтэй шиг харагдах юм. Бодвол Монгол удмынх байхоо.
tvbd emegtei shuu [66.181.191.73] 2024-07-07 01:26:29
butanuud bol tvbdvvd shuu.ted hel soelooroi tvbd vndesten shuu.mongol garal bhgui ee..
Зочин [139.5.216.218] 2024-07-06 08:57:43
Бутанчууд үеийн үед Монгол гаралтай гэж хэлсээр ирсэн байдаг
Odontsetseg Sodnomdorj [66.181.160.5] 2024-07-05 12:22:24
Harin tiim l haragdlaa
Зочин [66.181.186.254] 2024-07-04 21:42:54
Haan ni neg l huiten tsaraitai hragdd bgmda
Зочин [122.201.31.98] 2024-07-04 20:38:06
Хахаха таарсан ацнууд таарсан ацтайгааа л хамт юмдаа !
Zochin [46.135.27.56] 2024-07-04 16:59:10
Ene hatan yamar mongoljuu tsaraitai yum be
Зочин [203.91.115.47] 2024-07-04 21:31:37
ДЭЛХИЙН 4 ХҮН ТУТМЫН НЭГ НЬ МОНГОЛЖУУ ГЭДЭГ АНГИЛАЛД ОРДОГ БАЙХ ШҮҮ.