ӨНӨӨДӨР: “Соёлын наадам-2024”-ын талаар мэдээлнэ

Aдмин / Нүүр

Долоодугаар сарын 5-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

08:30 цагт: “Интерном”-д: Олон улсын эрүүгийн шүүхийн өмгөөлөгч, аялаг Н.Орчлон “Тогтвортой хөгжлийн төлөө” клубын сэтгүүлчидтэй өглөөний уулзалттай.

11.30 цагт: “Новотел” зочид буудалд: Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” тэргүүтэй түншлэгч компаниудын удирдлагуудтай менежментийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.

11:30 цагт: "Чингис хаан" Үндэсний музейд: Европт гарсан "Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн гадаад, дотоодын жуулчид, олон нийтэд гарч байна.

12:00 цагт: Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд: Баяр наадмын өдрүүдэд Соёлын наадам 16 дахь жилдээ болох гэж буй талаар Соёлын яам, СУИС, “Монгол наадам” цогцолбор хамтран мэдээлнэ. Утас: ​​​​​976-11-329137

10:00 цагт: Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд: БОАЖЯ ээлжит хэвлэлийн хурлаар Аялал жуулчлалын холбоодтой хамтран “Дотоодын аялагчид наадмаар хашаа аялж буй” талаар судалгааны үр дүнг танилцуулж мэдээлнэ. Утас: 9002-223. 9888-8803.

16:00 цагт: Монгол Улсад орчин цагийн одон орон, геофизикийн шинжлэх ухааныг үүсгэн хөгжүүлэгч, нэрт эрдэмтэн судлаач С.Нинжбадгар агсны мэндэлсний 100 жилийн ойгоор Хүрэл Тогоот дахь “Одон орон судлах оргил”-ыг түүний нэрэмжит болгох хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.