Хурдан морьдын шүдлэгээ хийх, сэрвээ хэмжихэд малын эмч нарыг оролцуулахгүй

Aдмин / Нүүр

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан өчигдөр Хүй долоон худаг дахь наадмын бэлтгэл ажлын явцыг шалгалаа.

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын үеэр Хүй долоон худагт Соёлын наадам болохоос гадна жуулчид, наадамчин олонд зориулсан төрөл бүрийн урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах бэлтгэл хангагджээ.

Мөн Хүй долоон худагт хэв журам сахиулах болон тээврийн цагдаагийн 1000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэх аж.

Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос морьдын шүдлэгээ, сэрвээний өндрийг хэмжих үйл явцыг хяналтын камераар наадамчин олонд шууд дамжуулна гэдгийг хэлээд сэрвээний өндөр хэмжихэд оролцдог малын эмч нар хамгийн их будлиан хийдэг учраас энэ жил тэднийг байлцуулахгүй байх асуудлыг Шадар сайдад уламжилсан юм.

Шадар сайд С.Амарсайхан “Монгол наадам бол монгол төр, улс, монгол үндэстний оршин тогтнохуйн илэрхийлэл болсон оюун сэтгэлгээний гол дархлаа. Гэтэл нэг хэсэг нь Монгол үндэсний их баяр наадмыг үнэгүйдүүлж, үзэгч түмний итгэл үнэмшлийг уландаа гишгэсэн увайгүй үйлдлүүд гаргадаг. Ялангуяа хурдан морин дээр нэлээд маргаан гардаг. Морь бариачдаас эхлээд уяачид, морьдоо мэддэг ашиг сонирхлын зөрчилтэй, танил тал тохой татдаг малын эмч нар гэх мэт хүмүүсийг шүдлэгээ, сэрвээ хэмжилт дээр оруулж ажиллуулахгүй. Улайм цайм иймэрхүү үйлдэл гарвал тэр дор нь таслан зогсоож, буруутай этгээдэд зохих хуулийн хариуцлага үүрүүлэх ёстой” гэж мэдэгдлээ гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Санаа [66.181.190.9] 2024-07-11 01:02:15

Монгол улс улсаараа эмх замбараагүй болж буй. ОБГ болохоор ийм дарангуйлах шийдвэр гаргах байх. Хүний амь аврах бол нэг хэрэг. Морь Шүдлэх бол мэргэжлийн малын эмчийн ажил юм. Үүнийг мэн ч хийж болох юм бол шүдлэх хэрэггүй ажил болно. Баяр наадмын комисс нэг буруу ёжиллаад байна даа. Ямар нэг эрх ашиг хамгаалах хэрэг байгаа учраас л энэ шийдвэр гаргаж буй. Энэ жилийн шүдлэн хязаалан дотор гибрид байна.Энэ яагаад уралдав? Шудрага наздааасай.н

Зочин [66.181.180.99] 2024-07-09 13:28:59

Морины үүлдэр, нас, хүйсийг эмч нар л тогтоодог бишүү. Зүгээр л хяналттай л байлгалдаа. Өөр хэн ч бай булхай оруулбал оруулнашд.

Ж.Онгар [202.179.18.105] 2024-07-09 10:22:57

За их л сонин юм болох юм бна. Малын эмчээр хийлгэхгүй байж болох л. Тэгвэл хаанаас шударга, дээр бүхнийг мэдэгч, сахиус олж ирэх болоо. Дээр нь ямар ч уралдаан тэмцээнд тухайн төрөлд өөрөө оролцож буй тамирчин, оролцог шүүгч хийх нь алдаатай, маргаан дагуулдаг. Нурууны хэмжилтийг төхөөрөмжөөр хэнч хийж болох байх, шүдлэх асуудлыг мал зүйч, малын эмчээс өөх хэнээр хийлгэх гээд бгаа юм?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.