НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал Чу Донгиу манай улсад айлчилна
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Ерөнхий захирал Чу Донгиу Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад 2024 оны долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Энэ нь Др. Чу Донгиугийн хувьд ХХААБ-ын Ерөнхий захирлын албыг хүлээн авснаас хойш Монгол Улсад хийж байгаа анхны айлчлал нь бөгөөд Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. Айлчлалын үеэр Др. Чу Донгиу Монгол Улсын төр, засгийн тэргүүнүүд болон холбогдох яамдын сайд нартай уулзаж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хүртээмжтэй, эрсдэлийг даван туулах чадавх бүхий хүнс, хөдөө аж ахуйн тогтвортой тогтолцоог бий болгох чиглэлд Монгол Улс болон ХХААБ-ын хооронд харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцоно.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарт жендэрийн тэгш байдлыг дэмжих бодлогын хүрээнд салбарын манлайлагч эмэгтэйчүүдтэй уулзахаар төлөвлөж байна. Энэ уулзалтын үеэр хүнс, хөдөө аж ахуйн салбарт эмэгтэйчүүдийн гүйцэтгэж байгаа үүргийг онцгойлж, тэдний оруулж буй хувь нэмрийг тодотгон эмэгтэйчүүдэд тулгарч буй сорилтын талаар ярилцах юм.
ХХААБ-ын Ерөнхий захирлын айлчлал нь Монгол Улсад хүнсний хангамжийн тогтвортой бөгөөд хүртээмжтэй тогтолцоог бий болгоход ХХААБ-ын дэмжлэгийг бататгахын сацуу эмэгтэйчүүд хөдөө аж ахуйн хөгжилд оруулах хувь нэмэр болон үр өгөөжийг нь ижил тэгш хүртдэг боломжийг бататгах цаашдын хамтын ажиллагааг бий болгох юм.
Монгол Улс 1973 онд ХХААБ-ын гишүүнээр элссэн бөгөөд ХХААБ-ын Бээжин дэх төлөөлөгч Монголын асуудлыг хамаарч байгаад 2018 онд Монгол Улсыг хариуцсан Суурин төлөөлөгч томилогдсон байна. Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс болон ХХААБ-ын хамтын ажиллагаа өргөжин тэлж, найдвартай түншэл бий болгосны зэрэгцээ ХХААБ нь Монголын хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт шинжлэх ухаанд суурилсан бодлого боловсруулан хэрэгжүүлэх, инновац болон технологи нэвтрүүлэх, шинжлэх ухааны судалгааг дэмжин ажиллаж байна. ХХААБ-ын хэрэгжүүлсэн олон чиглэлийн төсөл, хөтөлбөр нь монголчуудын амьжиргаа, сайн сайхан байдлын үндэс болсон, байгаль цаг уурын нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай хүнс, хөдөө аж ахуйн салбарт үр өгөөжөө өгсөөр буй билээ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл
zochin [64.119.31.179] 2024-07-09 11:48:27
FAO tuluulugch Indian man-g zailuul
Barane [103.212.118.94] 2024-07-09 00:20:40
17 хувийн өсөлт тэй байхад Монгол руу цуваж байсан. Өнөөдөр юу болоод цуваад эхлэв.