Төв банк энэ сард 253.3 сая ам.доллар нийлүүлээд байна

Монголбанк гадаад валютын ээлжит дуудлага худалдааны спот арилжаагаар долоодугаар сарын 16-нд 28.0 сая ам.долларыг арилжааны банкуудад ялгаатай ханшаар нийлүүлэв.
Үүний өмнө:
- долоодугаар сарын 9-нд 42.0 сая ам.доллар,
- мөн сарын 4-нд 98.0 сая ам.доллар,
- долоодугаар сарын 2-нд 85.3 сая ам.долларыг мөн ялгаатай ханшаар тус тус нийлүүлжээ.
Банкууд своп, форвард арилжаагаар валют худалдан авах санал ирүүлээгүй байна.
Сэтгэгдэл
Зочин [45.133.5.103] 2024-07-17 08:19:12
Дэлхийн улс орнуудын эдийн засаг долларын өмнө хүчин мөхөсдөж байна.