“CrowdStrike” компанитай холбоотой доголдолд 8.5 сая төхөөрөмж өртжээ

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 21 /Reuters/. Кибер аюулгүй байдлын “CrowdStrike” компанийн программ хангамжийн шинэчлэлттэй холбоотой технологийн саатал нь “Microsoft”-ын 8.5 сая орчим төхөөрөмжид нөлөөлсөн гэж “Microsoft” компани бямба гарагт мэдэгджээ.

“Бид одоогоор “CrowdStrike”-ийн шинэчлэлт нь “Windows” үйлдлийн систем бүхий 8.5 сая төхөөрөмжид нөлөөлсөн гэж тооцоолж байна. Энэ нь “Windows”-тэй бүх төхөөрөмжийн нэг хүрэхгүй хувийг эзэлж байна” уг мэдэгдэлд дурдсан байна.

Кибер аюулгүй байдлын салбарын хамгийн том операторуудын нэг болох “CrowdStrike” программ хангамжийн шинэчлэлт нь системүүдэд асуудал үүсгэж, улмаар нислэгүүдийг цуцлах, өргөн нэвтрүүлгийн телевизүүд нэвтрүүлэгээ зогсооход хүрч, үйлчлүүлэгчид эрүүл мэнд, банкны үйлчилгээ авах боломжгүй болсон юм.

“Уг технологийн сааталд өртсөн төхөөрөмжүүдийн тоог нийт төхөөрөмжийнхтэй харьцуулахад цөөн байсан хэдий ч эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл нь олон чухал үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд “CrowdStrike”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг гэдгийг харуулж байна” гэж “Microsoft” мэдэгджээ.

Нисэх буудлууд, агаарын тээврийн компаниуд мэдээллийн технологийн сааталд өртсөний улмаас олон мянган нислэг цуцлагдаж, зорчигчид нисэх буудлууд дээр гацсан бөгөөд агаарын тээврийн салбарын үйл ажиллагаа бямба гаргаас хэвийн байдалдаа орж эхэлсэн юм. Хамгийн их хохирол амссан агаарын тээврийн компаниудын нэг болох “Delta Air Lines”-ын мэдэгдсэнээр, бямба гаргийн өглөөний 10:00 цагийн байдлаар 600 гаруй нислэг цуцлагдсан байна. Түүнчлэн цаашид нислэг цуцлагдаж магадгүйг тус компани анхааруулжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.