ҮСХ: Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 39.2%-аар өсжээ

Aдмин / Нийгэм

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэдийн статистикийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос хүргэлээ.

Тодруулбал энэ оны хоёрдугаар улиралд 102 улсын 15,609 гадаадын иргэн Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж байна.

Хүйсээр ангилж үзвэл

  • 1,199 эмэгтэй
  • 14,410 эрэгтэй

Гадаадын иргэд хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэн гэдэг нь цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөр эрхэлж буй ажиллагчид болон төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллага, шашны байгууллагад цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байгаа хүмүүс гэдгийг онцоллоо.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 4,000 гаруй хүн буюу 39.2 хувь, өмнөх улирлаас 7,000 гаруй хүн буюу 92.9 хувиар тус тус өсжээ.

зураг

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн

  • 71.1 хувь нь Хятад
  • 7.6 хувь нь Энэтхэг
  • 3.9 хувь нь Вьетнам
  • 2.7 хувь нь Турк
  • 2.1 хувь нь Орос
  • 1.9 хувь нь Филиппин
  • 1.7 хувь нь Солонгос
  • 1.5 хувь нь АНУ
  • 7.5 хувь нь бусад улсын харьяат байна.

Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн ихэнх хувь нь уул уурхай, олборлолт, барилга, боловсруулах үйлдвэрийн салбарт тус тус ажиллаж байгааг ҮСХ-ноос мэдээлэв.

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN


Сэтгэгдэл

Зочин [103.212.118.121] 2024-07-23 12:31:23

өсжээ биш өсчээ

J.N [66.181.160.83] 2024-07-22 20:24:14

Maнайд их муухай дутагдал бн. 45 дээш гараад ирэхээр хүн биш болчих юм. Ажилд ороход өнгө зүс өмссөн хувцас харж ажилд авах юм. Тэр нь барагтай бол бхг. Гадаадад бие чинь дийлж байвал ажил гэдэг дээ. Цаг нь болбол би больё гэж хүн хэлнэ биздээ. Настай хүмүүс гэж голоод ажилд авахгүйгээс болоос монгол хүний дундаж насжилт хүртэл богино бн даа. Хир тааруу цалинг өгөөд ажил хийлгэмээр бн . Өдрийн 8 цаг биш 6 цаг бсан ч яахав дээ

J. N [66.181.160.83] 2024-07-22 20:14:56

Гадныхан монгол биш ,Бид ажиллаж байгаа орчин цалин хөлсөө сайжруулаад зөвхөн монголдоо ажиллаж амьдармаар бн. Хот газар хүн амын төлөвлөрөл ихтэй. Бачуурсан хот л бн. Аймаг сум багаа хот шиг хөгжүүлмээр бх юм. Сонгогдсон 126 гишүүд юу хийж яаж харж байхаас. ???


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.