Хужирт-Арвайхээрийн гүүр нурж, Сэлэнгийн Алтанбулаг, Даланзадгад-Шивээхүрэнгийн зарим зам эвдэрсэн байна
Өчигдөр буюу долдугаар сарын 29-нд орсон аадар борооноор баруун, говийн аймгийн зарим зам, гүүр эвдэрчээ. Эвдэрсэн зам, гүүрийг Авто Зам Засвар Арчлалтын/АЗЗА/ компаниуд засаж байгаа тул жолооч нар анхаарал болгоомжтой, хурдаа тохируулж явахыг цагдаагийн байгууллага болон зам тээврийн хөгжлийн төвөөс сэрэмжлүүллээ.
Эвдэрсэн зам, гүүр:
Улсын чанартай А08 дугаартай Өвөрхангай аймгийн Хужирт-Арвайхээр чиглэлийн авто замд долдугаар сарын 29-ний 15:00 цагт хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, тус чиглэлд байрлах модон гүүр нуржээ.
Гүүрээр зорчих боломжгүй болсон бөгөөд яаралтай сэргээн засварлахаар зам хариуцагч "Өвөрхангай АЗЗА" ТӨХК ажиллаж байна.
Өмнөговь аймгийн нутагт улсын чанартай А33 дугаартай Даланзадгад-Шивээхүрэн чиглэлийн авто замд өнөөдөр долдугаар сарын 29-ний 14:00 цаг орчимд орсон аадар борооны улмаас 23-30км-ын хооронд таван цэгт хөвөө угаагдсан, 30 дахь км-т байрлах дөрвөлжин хоолой угаагдаж, эвдэрчээ.
Зам хариуцагч "АЗММ" ХХК замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хохирлын тоо хэмжээг тогтоох, сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн байна.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд долдугаар сарын 29-ний орой 19:00 цагийн үед орсон борооны улмаас тус сум дахь олон улсын чанартай А0403 дугаар замын 339-340 километр замын хажуугийн хөвөө борооны усанд урсжээ.
Алтанбулаг сумын цагдаагийн тасгаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, үүссэн эвдрэлийг засварлуулахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг мэдээллээ.
Цаг уурын байгууллагаас мэдээлснээр өнөөдөр/2024.07.30/ төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +22...+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +34...+39 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.
Улаанбаатарт бороо орохгүй. Багануур, Тэрэлж орчмоор дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.
ЭХ СУРВАЛЖ: IKON.MN
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.232] 2024-08-02 21:17:46
Жоунлай гүүр нуржээ
ЗОЧИН-ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР [103.10.22.170] 2024-07-31 17:24:15
ЗУРГААС ХАРАХАД: МОДОН ГҮҮРНИЙ 2 ТАЛЫН ЭРГИЙН БЭХЭЛГЭЭ, СЭТЭРХИЙ ДЭХЬ АВТО ЗАМЫН ДАЛАН, УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ ШУУДУУ, ДАЛАНГИЙН ШОРООНЫ ТӨРӨЛ, НЯГТРУУЛАЛТ ЗОХИХ СТАНДАРТ, НОРМ, ДҮРМИЙН ДАГУУ ХИЙГДЭЭГҮЙ БНА. ДАЛАНГИЙН 2 ТАЛЫН УГААГДСАНЫ ДАЛАНГИЙН ЁРООЛЫН ДАГУУ 2-4м ӨРГӨН ТЭГШ ТАЛБАР ХИЙЖ, ДУНД НЬ УС ЗАЙЛУУЛАХ БЕТОН ДОТОРЛОГООТОЙ СУВАГ ХИЙЖ, НАЛУУДЫГ ДАЛАНГААС ХОЛДУУЛАХ ЁСТОЙ БАЙСНЫГ ХИЙГЭЭГҮЙ БНА. ДАЛАНГИЙН ШОРОО ХАЙРГАРХАГ БУС УС НЭВЧИХЭД ШАВАРЛАГ БОЛЖ УРСАХ ХӨРСӨӨР ХИЙЖЭЭ.НЯГТРУУЛАЛТ 98% ХЭМЖЭЭНД ХҮРЭЭГҮЙ СУЛ АСГААС ШАХАМ ШОРОО БНА. ТИЙМЭЭС ГҮҮР, ДАЛАН УГААГДСАН БНА.
Зочин [66.181.188.204] 2024-08-01 18:02:22
ТИЙМ Л МЭДЛЭГТЭЙ ЧАДВАРТАЙ БАЙСАН ЮМ БОЛ ЗАСАХ ЯАСАН ЮМ.
Зочин [66.181.181.139] 2024-07-31 18:58:31
ККК [66.181.160.86] 2024-07-31 13:14:34
ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМЫГ АВИЛГАЧИН ХАЛТАР СӨНӨӨЖ ДУУССАН ДАА...
Зочин [31.32.212.183] 2024-07-31 00:22:33
ene 100 jiliin nyyr yzsen MONGOL orond gyyrnii meregjilten beldeh ajil muu ,l bna yy?....yagaad ene gyyrniihee talaar manai tor zasag anhaardaggyi irsen yum boloo?.....odoo bygdiig ni sinechleh eelj daraagaar saijryylah chag nni bolj dee!!!!hairhaan???????????????????
Зочин [66.181.181.139] 2024-07-31 18:59:04
Зочин [66.181.161.95] 2024-07-30 17:54:07
Хийсэн газруудаар нь засуул
Irgen [202.9.40.28] 2024-07-30 13:31:43
MUd injner shig heregtei meregjil uguilegdej bn.Dandaa Namiin tsunh barigch.ymarch meregjiliin bus.barag oligtoi ch tugssen surguuligui uomnuud Zamiin salbart bnaa.Ymarch injneriin shiidel teknik tehnologi medehgui.Jiriin ajilchdiid adistatchlal.shalgalt avch bhaar Zamiin angiudiin darga.injenerees meregjiliin shalgalt av.Ene uls n chin tsunh barigch.bulegleleer duurlee.
Зочин [66.181.181.139] 2024-07-31 18:59:52