ЕВРОПТ 5 ХҮН ТУТМЫН 1 НЬ АВЛИГАЛД ӨРТӨЖ БАЙДАГ
Грек, Португаль, Мальта болон Словен улсын иргэдийн 95 хувиас илүү нь “авлига өөрийн оронд түгээмэл байгаа” гэж үзэж байгаа талаар мэдэгдлээ.
Лхагва гарагт нийтэлсэн санал асуулгын дүнгээс харахад Европын Холбооны гурван иргэн тутмын хоёр нь “авлига түгээмэл байгаа гэж үзэж байна” гэж хариулжээ.
Евробарометрийн судалгаа нь Европчуудын 68 хувь нь авлига түгээмэл байгаа гэж хариулсныг харуулсан бөгөөд хамгийн өндөр хувь нь Грекийн иргэдийн дунд (98 хувь), Португалд (96 хувь), Мальтад (95 хувь) болон Словенид (95 хувь) бүртгэгдсэн байна.
Хамгийн бага хувь нь Финланд (18 хувь), Дани (26 хувь) болон Люксембургт (43 хувь) бүртгэгдсэн байна. Европчуудын ойролцоогоор таван хүн тутмын нэг нь (27 хувь) өдөр тутмын амьдралдаа авлигатай тулгарч байсан, 75 хувь нь бизнес болон улс төрийн холбоо хэт ойр байх нь авлига дэлгэрэх нөхцөлийг бүрдүүлдэг гэж үзсэн байна.
Энэхүү санал асуулгын дүнг Европын Комиссын жил бүр эрхлэн гаргадаг “Rule of Law” тайланд нийтэлсэн бөгөөд тус тайланд Европын Холбооны гишүүн улсуудад хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх арга хэмжээг дүгнэжээ. 2024 оны тайланд "эрүүгийн хуулийн шинэчлэл" нь "авлигатай тэмцэх хөдөлгөөнд заналхийлэх магадлалтай" гэсэн анхааруулга өгсөн байна.
Тус санал асуулгаар Европын Холбооны ердөө дөрвөн улсад авлигын тархалт бага гэж үнэлэгджээ. Евробарометрийн судалгаанд хамрагдсан хүмүүсийн дунд авлига “их" эсвэл "түгээмэл" байгаа гэж үздэг хүмүүсийн санал дийлэнх байна.
ЭХ СУРВАЛЖ:MNB.MN
Сэтгэгдэл
cznfxyflqx [192.42.116.213] 2024-10-22 12:10:51
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
ulbletrwie [192.42.116.213] 2024-10-22 12:10:50
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
Зочин [192.82.66.27] 2024-07-31 15:13:01
Европийн Холбоог татан буулгаж хуучин горимдоо орвол өөрсөнд нь сайн даа.
Гишүүн бус улсын төлөө бүх төсвөө барчих юмдаа. [103.57.93.127] 2024-08-02 14:55:17
Европын холбоо нь өөрийн гишүүн орнууддаа анхаарал тавихгүй, бүх төсвөө гишүүн бус Украйнд зориулаад байхад Европын улсуудын иргэдийн амьдрал яаж сайжрах юм бэ? Жишээ нь Латви, Литва, Эстонийг хар, Албани, Болгарыг хар. Бүгд эдийн засгийн хямралд байдаг, иргэд нь бусад улсруу дөрвөж дуусч байна. Европ тивийн Холбоог холбоог яах гэж байгуулсан юм бэ? Өөр тивийн удирдлагатай дэлхийн улс төр хийх гэж үү, эсхүл гишүүн улсуудынхаа амьдрал ахуйг сайжруулах гэж үү?
Зочин [45.133.4.42] 2024-07-31 16:53:46
ЕХ нь европын төсвийн ихэнх мөнгийг дайн хүмүүнлэгийн тусламж дүрвэгсдэд зарцуулж байна. Европын орнуудын засгийн газар төсвийн мөнгөө улс орон ард түмэндээ зарцуулж чадахгүй байна. ЕХ европын орнуудыг үнэндээ сүйрүүлж байна. ЕХ-г АНУ удирддаг. АНУ-ыг еврей англи хоёр удирддаг. европын орнууд ЕХ-ноос гарч Брикст элсвэл зохино.
Зочин [45.133.4.6] 2024-07-31 14:18:20
ЕХ-г татан буулгавал таарна.