ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ЗАРИМ ШИЙДЭЛ: НҮҮРСНИЙ МЕТАН ХИЙ

Aдмин / Эдийн засаг


Дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг бөгөөд эрчим хүчний хэрэглээг түүхий нүүрснээс гарган авч, агаарын бохирдлоосоо салах нэгэн шийдлийг нүүрснээс метан хий гарган авах гэж үзжээ.

Дэлхийн томоохон хотууд агаарын бохирдол гэх аюулт гамшигаас ганцхан шийдлээр салж чадсан байдаг. Энэ нь эрчим хүчнийхээ салбарт хийн түлшийг хэрэглэсэн явдал Жишээ дурьдахад:1950-аад оны эхээр Англи улсын нийслэл Лондон хотод зарим өдөр утаанд хордож амь алдагсад 4 мянгад хүрч байсан гэдэг. Хохирогчдын 78% нь хүүхэд, хөгшид, жирэмсэн эхчүүд байж. Эдгээр хар өдрүүдийн дараа эрх баригчид сая ухаан орж, Цэвэр агаарын хууль баталж ганцхан өвлийн дотор агаарын бохирдлын түвшинг эрс багасгаж 4 жилийн дотор агаарын бохирдлоосоо бүрэн ангижирчээ.

Дэлхий нийт арвин их нөөцтэй байгалийн хийг хэрэглэж байгаа боловч, хайгуулын зардал харьцангуй хямдтай, арай бага гүнд орших нүүрсний давхрагын метан хийг хайж, ашиглахад сүүлийн үед нилээд анхаарал хандуулах болов. Метан хий нь нэг талаас геологийн нөгөө талаас биологийн процессийн бүтээгдэхүүн юм. Нүүрсний давхарга усанд ханасан байх бөгөөд ус нь гидростатик даралтын хүчээр метан хийг тогтоон барьж байдаг. Иймээс метан хийг нүүрснээс салгах ердийн арга нь усыг сорж, даралтыг бууруулах арга юм. Олборлохын тулд олон арван метр хөрс хуулах шаардлагагүй, цооног өрөмдөөд соруулж аваад болоо. Олон улсад нүүрсний метан хийн хайгуулын төслүүд улам эрчимжиж, метан хийг олборлох, ашиглах техник, технологийн шийдлүүд улам боловсронгуй болж, хэрэглэх цар хүрээ нь тэлж байна.

Хэдийгээр Монгол оронд байгалийн хий, занарын хий, газрын тосны хий гэх мэт хийн геологийн судалгаа хөгжөөгүй боловч нүүрсний асар их нөөц бий. Энэ утгаараа нүүрсний давхаргын метан хий нь эрчим хүчний хамгийн чухал эх үүсвэр болох боломжтой. Одоогийн байдлаар улс орны эрчим хүчний суурьлагдсан хүчин чадлыг авч үзвэл 83,3%-ийг нүүрсэнд тулгуурлан хангаж байгаа бол 0,2%-ийг дизель цахилгаан станцууд, 16,5%-ийг нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээр хангаж байна.

Манай цэнхэр гаригт өдгөө 250 жил хэрэглэх нүүрсний нөөц бий гэж судлаачид үздэг. Монгол улсын нүүрсний геологийн таамагласан баялаг нь 173,1 тэрбум тонн, үүнээс тооцоологдсон нөөц нь 32,8 тэрбум тонн, үүний 17,38 тэрбум тонн нь хүрэн нүүрс, 15,3 т.б тонн нь чулуун нүүрс, 0,118 т.б тонн нь антрацит байна.

Хийн геологийн судалгааны ажлыг эрчимжүүлэхийн тулд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж шугам хоолой, агуулах барьж хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, орон нутгийн эсэргүүцлийг шийдвэрлэн, геологичдын эрэл хайгуул хийх нөхцөл боломжийг бүрдүүлэх, нүүрсний давхаргын метан хийн эдийн засгийн ач холбогдол бүхий хуримтлал нь 300 метрээс доош гүнд үүсдэг тул нүүрсний гүний бассейнуудыг тогтоох суурь судалгааны ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийх, үндэсний мэргэжилтнүүдийг төрийн тэтгэлэгээр мэргэшүүлэх. Эдгээр асуудлыг шийдвэрлэж энэ салбарыг хурдтай хөгжүүлэх нь дан ганц төрийн хэрэг биш малчин, тариачин, геологичдоос эхлээд Монгол хүн бүрийн хичээл зүтгэл салбарыг ойлгох ойлголтоос ихээхэн хамаарах нь. Сүүлийн жилүүдэд геологи хайгуулын ажлыг эсэргүүцэгчид маш олон болсон. Геологийн судалгаа гэдэг нь хүн хүч, хөрөнгө мөнгө, цаг хугацаа ихээр шаарддаг эрсдэл өндөртэй ажил байдаг. Энэ нь уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангахын тулд 15-20 жилээр түрүүлж явах ёстой юм.

ЭХ СУРВАЛЖ:www.mrpam.gov.mn


Сэтгэгдэл

mvyzwacufl [185.220.101.161] 2024-10-24 06:12:53

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

qsypwrhets [185.220.101.161] 2024-10-24 06:12:45

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зочин [66.181.185.210] 2024-08-02 12:26:57

Хоч

Зочин [66.181.160.79] 2024-08-01 12:17:13

БАЙГАЛИЙН ХИЙГ МОНГОЛЫН ЭХ -ний шинэ эх үүсврээр хурдан ашиглаж Агаарын Бохидлоо хурдахан шиг устгаж Монгол түмнийг нөмөрч буй Аюулаас Аврагдах Арга бна уу?!ОУБайгууллагуудаас Нүүрснээс бусад чиглэлд Бизнэс,Санхүү болон Технологи нэвтрүүлэхэд Дэмжлэг үзүүлэх боломжууд бгаа бус уу?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.