Ривер гарден орчмын автозамыг дөрвөн эгнээ болгоно

Aдмин / Эдийн засаг

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Хан хилсс”, “Эрдэнийн төгөл”, ”Ривер гарден” хотхон орчимд стандартын явган хүний зам, хоёр урсгалтай дөрвөн эгнээ автозам хийх хүсэлтийг тухайн бүсийн барилгын удирдлагуудад удаа дараа тавьсан. Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, хотхоны удирдлагууд болон холбогдох албаныхантай хамт газар дээр нь ажиллалаа.

“Хан хилсс”, “Эрдэнийн төгөл”, ”Ривер гарден” хотхон орчмын авто зам болон явган хүний зам сүүлийн арван жилийн хугацаанд стандартын шаардлага хангаагүйн улмаас иргэдийн зорчих хэсэг өнөөдрийг хүртэл хязгаарлагдмал байсан юм. Нийтийн эзэмшлийн талбайд буюу зорчих хэсгийг хааж зөвшөөрөлгүй барилга барин нэг эгнээ хоёр урсгалтай авто зам болгон, явган хүний замыг нарийсгасан үйлчилгээний төвүүдийн урд авто зогсоол хийсэн нөхцөл байдал үүссэн.

Иймд тус байршилд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулган иргэдийн ая тухтай зорчих стандартын автозам, явган хүний зам хийхийг санал болгосон.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Хэсэгчилсэн төлөвлөгөөгөөр уг байршилд зорчих хэсэг төлөвлөгдсөн. Хэсэг бүлэг иргэд өөрсдийн тав тухыг бодон нийтийн эрх ашгийг хөндөж болохгүй. Тийм учраас зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг нурааж төр өөрийн өмчдөө эргүүлэн авч хоёр талдаа явган хүний стандартын замтай, хоёр эгнээ хоёр урсгалтай авто зам болгон тохижуулна. Энэ хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн бус энгийн иргэн ч зорчиход хүндрэлтэй байна. Иймээс холбогдох албаныхантай хамтран замын ажлыг эрчимжүүлнэ” гэв.

ЭХ СУРВАЛЖ: UBN.MN


Сэтгэгдэл

pclzawiqyc [185.220.100.251] 2024-11-13 14:58:13

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

wrmnwlxwbg [185.220.100.251] 2024-11-13 14:58:13

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

mtwcrmhtiq [107.189.3.249] 2024-11-01 23:16:39

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

hkzjcggszb [107.189.3.249] 2024-11-01 23:16:39

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

whbhwtecoj [185.220.101.88] 2024-10-28 02:29:39

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

vyhswhdipk [185.220.101.88] 2024-10-28 02:29:38

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зочин [202.126.90.143] 2024-08-08 00:01:47

Зөв

Зочин [66.181.161.166] 2024-08-07 21:02:41

Ярьсан харсан зүйлээ ажил болоорой

Зочин [103.168.34.132] 2024-08-07 17:09:21

Зөв зөв хачин хайс хийгээд аргацаагаад байсын. Хичээл сургууль эхлэхэд хэцүү түгжирдэг газар

Зочин [66.181.183.82] 2024-08-07 16:26:38

зөв зөвшөөрөлгүй зөрчилтэй барилгыг хэн хүлээж авч хэн усдулаан цахилгаан өгөөд байнаа илрүүлж хариуцлага тооц

ЗОЧИН [103.111.68.3] 2024-08-07 15:19:26

Х У Д -н 16,25,9-р хороонд 9 н сар бололгүй явган хүнтй зам шинээр тавих юм ИЙМ их мөнгө байгаа бол замыг нь өргөн болгоод өгөхийг ШААРДАЖ БАЙНАА .................... Хотын даргаа НЯМБААТАРАА та ирээд үзээч үлдсэн зам нь шинээрээ ийм байхад яаж хөрөнгө мөнгө хэмнэх юм бэ_

ХОТЫН даргад: [103.212.119.216] 2024-08-07 14:39:36

ЭВДРЭЛ ихтэй орбит- найрамдалын замдаа анхаарлаа хандуулаач.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.