Украины цэргүүд Курск мужид “томоохон хэмжээний өдөөн хатгалга” үйлджээ
МОСКВА, 2024 оны наймдугаар сарын 8 /VOA/. Украины цэргүүд Оросын Курск мужид “томоохон хэмжээний өдөөн хатгалга” явуулсан ба байлдааны цар хүрээ тодорхойгүй байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт мэдэгджээ. Украинтай залгаа Оросын баруун өмнөд нутгийн хил дагуух бүс нутагт хоёр дахь өдрөө байлдааны ажиллагаа явуулж буй Украины арми “энгийн иргэдийг онилон их буугаар буудсан” гэж Оросын удирдагч мэдэгдсэн байна.
Харин АНУ-д төвтэй Дайн судлалын хүрээлэнгээс мэдээлэхдээ, хилээс хойд зүгт 7 км-ийн зайд, Курск мужийн Любимовка хотоос баруун зүгт эвдэрч орхигдсон хуягт тээвэрлэгчийг харуулсан дүрс бичлэгээс үзвэл, үүнийг Украиных мөн эсэхийг тогтоох боломжгүй байна гэжээ.
Мөн Украины довтолгооны үр дагаврыг харуулсан гэгдэх Оросын цэргийн блогчдын хуваалцсан бичлэг бодитой эсэхэд тус судалгааны төв эргэлзэж байна. “Энэ нь Украин тал их буугаар буудсаны дараах дүр зураг байж магадгүй бөгөөд хуурай замын ажиллагаа явуулсныг нотлох боломжгүй” гэж тус хүрээлэнгийн өдөр тутмын тайланд дурджээ.
Курск мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Алексей Смирнов тулалдаанд шархадсан цэргүүдэд зориулан цусаа хандивлахыг оршин суугчдад хандан уриалсан байна. Тэрбээр хэлэхдээ, Оросын арми Украины цэргүүдийн дайралтыг баатарлагаар сөрөн зогсож байна гэжээ.
Украины 300 орчим цэрэг 11 танк, 20 гаруй хуягт тээвэрлэгч Оросын нутагт нэвтэрсэн боловч ихээхэн хохирол амссан гэж Оросын Батлан хамгаалах яам мягмар гарагт мэдэгдсэн байна. Харин их буу, байлдааны онгоцнуудын тусламжтайгаар Оросын арми дайсны цэргийг нутгийн гүн рүү нэвтрүүлээгүй гэж мэдэгдэлд дурджээ. Украины албаны хүмүүс энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан ба ажиглагчид Оросын мэдэгдлийг баталгаажуулаагүй байна.
Курск мужийн Украинтай залгаа хил нь 245 км урт тул Оросын тал нэмэлт хүч байршуулахаас өмнө хорлон сүйтгэгч бүлэглэлүүд шуурхай дайралт хийж, тодорхой хэсгийг эзлэн авсан байх магадлалтай. Украины олон зуун цэргийн хил зөрчих оролдлогыг няцаасан, мөн Курскийн дээгүүр ниссэн Украины дөрвөн нисгэгчгүй онгоцыг устгасан гэж Оросын БХЯ мэдэгджээ.
Мөн Белгород мужид Украины гурван нисгэгчгүй онгоц, Воронеж мужид хоёр нисгэгчгүй онгоц, Ростовын дээгүүр нисэж байсан хоёр нисгэгчгүй онгоцыг устгасан гэж мэдээлсэн байна. Белгород мужийн захирагч Вячеслав Гладков Телеграм хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, хэд хэдэн орон сууцны барилга эвдэрч сүйдсэн боловч хүний амь нас хохирсон тухай мэдээлэл ирээгүй гэв. Украины дайралтын улмаас Воронеж хотын орон сууцны барилгууд ч мөн сүйдсэн гэж тус бүс нутгийн албаныхан мэдэгджээ.
Украины Николаев мужийн захирагч Виталий Кимийн мэдээлснээр, Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин Оросын 14 нисгэгчгүй онгоцыг устгасан бөгөөд шатсан дронуудын улмаас хэд хэдэн газарт түймэр дэгдсэн байна.
Мөн Оросын арми дроноор дайрч, хүнд их буугаар галласны улмаас орон сууц, хэд хэдэн фермийн барилга сүйдсэн тухай Днепропетровск мужийн захирагч Сергей Лысак Телеграм хуудсандаа бичжээ. Хмельницкий, Винница мужуудын албаны хүмүүс мөн лхагва гарагт "Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн Оросын хэд хэдэн нисгэгчгүй онгоцыг устгасан" тухай мэдээлсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Эх оронч [103.168.34.51] 2024-08-14 11:58:31
Орос манай тусгаар тогтнолын хоёр удаа устгасан. 1689 онд манай Сибирь, Байгаль далайг эзлэн авч манжийн эрхшээл оруулж тусгаар тогтнолыг нэг устгасан. 1915 онд хятадтай нийлж Хиагтын гэрээнд тулган оруулж тусгаар тогтнолыг хоёр дахь удаагаа устгасан. Бас хятадын гамин цэргийг 1919 онд оруулж ирэхийг хятадын талд шаардаж байж Сю шүй жаны гамин цэргийг оруулж ирэхэд маш том үүрэг гүйцэтгэсэн. Иймээс орос мөхөх ёстой!!!!
Зочин [202.126.89.206] 2024-08-13 06:16:41
Оросууд гганцаардсан.Иран,Хойд солонгос,Хятад найз нь!!!
Путины дүү [59.153.115.48] 2024-08-13 01:22:56
Хитлард урвасан укриануудад хортой нөхцлийн ажил л олддог байж одоо ёвропод ямар үүрэг хийх нь томоос том ирээдүй биш баян клитчконууд харин орлогоо нэмэж магад.
Эх оронч [103.168.34.51] 2024-08-14 11:47:41
Битгий солиор!!! Орос манай Сибир нутгийг Байгаль далайн хамт булаан эзэлсэн түүх бий шүү!!! Одоо орос дэлхийн хөрснөөс арчигдах ёстой. Орос мөхөх нь Монголд маш ашигтай.
Зочин [103.10.22.124] 2024-08-11 09:08:14
Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг үг үнэн шүү ....
Зочин [139.5.219.88] 2024-08-11 00:41:18
Орос ялалт байгуулаад ирхээр чиний ха ха хаг харах юмсан. Яаж шээс нь гоожоод зогсож байгааг нэг харах юмсан. Ёстой ха ха ха.
Эх оронч [103.168.34.51] 2024-08-14 11:51:01
Хэзээ ч орос ялахгүй!!!! Орос мөхөх нь манай Монголд маш ашигтай. Орос одоо манайхаас булаан эзэлсэн их Сибирь Байгаль далай дээр байж байна шүү дээ. Энэ өс хонзонг хэзээ ч мартаж болохгүй!!!! Орос мөхтүгэй! Монгол дахин хүчирхэгжтүгэй!!!
Зочин [73.71.17.237] 2024-08-10 20:58:38
Орсууд одоо улам хүнд байдалд орно.Хятад найз нь нүүрээ буруулсан
Зочин [73.71.17.237] 2024-08-10 20:56:53
Хөгийн муу орсууд хохь нь.Путины царайг тв р харсануу.Орос орноо сүйрүүлсэн алуурчин.Тэнэгээс болж хичнээн хүн зовлон дунд өдөр хоногийг өнгөрөөж байна даа.Өөрсдөө дайрхаараа тусгай ажилгаа харин украйнчууд болхоор өдөөн хатгалга .Аан хуцаж байгаан шүү
Зочин [202.9.47.42] 2024-08-10 19:11:57
Одоо путин украйньтай биш ойр дотны хүмүүстэйгээ байлдаж байна..Путин яллагсан тул хамсаатнужд нь галагшаа зугаж эхэлсэн..
Энхтайван [139.5.217.145] 2024-08-10 15:55:43
Үхэх хулгана муурын сахлаар оролджээ
Эх оронч [103.168.34.51] 2024-08-14 11:52:38
Орос муур байтугай өт хорхойн дайнд ч хүрэхгүй болсон. Хулгана өт хорхойг дор нь зооглоно ш дээ.
Зочин [103.57.92.129] 2024-08-10 19:31:24
яаг
Зочин [202.9.46.88] 2024-08-09 19:21:11
Poor ukrainians are following Hitler's path.
Зочин [59.153.113.249] 2024-08-09 08:46:55
Үмхий орксууд шангаа хүртэнэ
Зочин [66.181.161.224] 2024-08-09 16:35:15
Хуц
Зочин [108.28.198.247] 2024-08-09 07:09:04
Хулмас оросууд дуусчээ хөөрхий
Зочин [139.5.219.88] 2024-08-11 00:47:23
Орос ялагдвал чи үхсэн байх болно гэдгээ мэдэж байнуу? Ингэхэд амныхаа хэмжээг мэдэж холхон хуцаад ядаж амиа бодоод залбираад чимээгүй сууж байвал барав тэнэг минь.
Зочин [66.181.180.110] 2024-08-08 11:17:32
Үхсэн хохолууд тэгж байж хүйс тэмтрүүлнээ
Зочин [103.57.92.109] 2024-08-08 13:27:36
тэгээл тэмтэрч чадахгүй гурав дөрвөн жил болчихлоошд хахахахааа