Ш.Хасинаг хүн амины хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ

Aдмин / Гадаад мэдээ

ДАКА, 2024 оны наймдугаар сарын 14 /DW/. Бангладешт өнгөрсөн сард болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр нэгэн хүн цагдаа нарын гарт амиа алдсан хэрэгт холбогдуулан Ерөнхий сайд асан Шейх Хасина болон түүний засаг захиргааны зургаан өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ.

Долоодугаар сарын 19-нд жагсагчдын эсрэг хүч хэрэглэх үеэр нэгэн хүнсний дэлгүүрийн эзэн цагдаад буудуулж амиа алдсан явдалд дээр дурдсан долоон хүнийг буруутгаж байгаа юм. Хэргийг буудалцаан болсон хорооллын оршин суугч Амир Хамзагийн нэрийн өмнөөс гаргасан гэж Daily Star сонинд бичжээ.

А.Хамзагийн өмгөөлөгчийн хэлснээр, Дака хотын шүүх “яллагдагчдын эсрэг хүн амины хэрэг үүсгэн шалгахыг” цагдаа нарт үүрэг болгосон нь Бангладешийн хуулийн дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхний алхам болжээ. Шүүхийн баримт бичигт Ш.Хасинагийн Засгийн газарт Дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Асадуззаман Хан, Ш.Хасинагийн Авами лиг намын ерөнхий нарийн бичгийн дарга Обайдул Куадер нарыг дурдсан байна. Мөн Ш.Хасинагийн Засгийн газраас томилогдсон цагдаагийн дөрвөн өндөр албан тушаалтан багтжээ.

Орон даяар олон зуун хүний ​​аминд хүрсэн эсэргүүцлийн жагсаалын дараа Ш.Хасинагийн эсрэг үүсгэсэн анхны эрүүгийн хэрэг нь энэ юм. Жагсагчдын дийлэнх нь коллеж, их сургуулийн оюутнууд байв. Ерөнхий сайд асан наймдугаар сарын 5-нд Энэтхэг рүү зугтсан бөгөөд түүнээс хойш Шинэ Дели хотод байгаа ажээ.

Оюутнууд эхэндээ төрийн албаны ажлын байрны квотыг эсэргүүцэн жагсаж байсан боловч жагсаал цуглааны эсрэг хүч хэрэглэсний дараа Ерөнхий сайдыг огцруулахыг шаардаж эхэлсэн байна. 15 жилийн турш Ерөнхий сайдын албыг хашсан Ш.Хасинагийн Засгийн газрыг "хүний ​​эрхийг зөрчсөн, тэр дундаа түүний олон мянган улс төрийн өрсөлдөгчийг шүүхээс гадуур хөнөөсөн" хэмээн буруутгаж байгаа юм.

Хүүгийнх нь ярьснаар бол Ш.Хасина Нобелийн Энх тайвны шагналт Мухаммед Юнус тэргүүтэй түр засгийн газар сонгууль явуулах шийдвэр гаргасны дараа Бангладеш руу буцахаар төлөвлөж байгаа гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

ytgpgjaurb [107.189.5.7] 2024-10-22 23:41:49

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

tnirxebxfv [107.189.5.7] 2024-10-22 23:41:48

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.